Эрүүл мэндийн салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт үргэлжилж байна
Эрүүл мэндийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулж байгаа “Эрүүл мэндийн салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт” Төрийн ордонд эхэллээ. Бодлого боловсруулагчид, олон улсын хамтрагч байгууллагууд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид эрүүл мэндийн салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын өнөөөгийн байдал, хууль эрх зүйн орчин, цаашдын чиг хандлага, хөрөнгө оруулалтын хэрэгцээ, боломжийн талаар хэлэлцэж байна.

Чуулга уулзалтад Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож үг хэллээ. Тэрээр “Бүтээн байгуулалтыг амжилттай хийж, бүтээмжийг нэмэгдүүлэх гол хүч нь эрүүл чийрэг Монгол хүн юм. Засгийн газар эрүүл мэндийн салбарын техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлээс гадна энэ салбарыг зах зээлийн харилцаанд зохицсон байдлаар ажиллуулах зорилттой ажиллаж байна гэлээ.  Энэ онд 11 аймгийн төвд хамгийн сүүлийн үеийн аппарат техниктэй оношлогооны төвийг 24 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн байгуулснаар Улаанбаатар хотод ирж байгаа иргэдийн тоо 60 хувиар буурсан судалгаа гарчээ.
2012 онд 24,7 тэрбум төгрөгийг иргэд гадаадад оношлуулж, эмчлүүлэхэд зарцуулсан гэсэн тооцоо байна. Эрүүл мэндийн салбарт хувийн хэвшлийг дэмжиж, гаднын хөрөнгө оруулалтыг хөхиүлэх замаар гадагшаа гарч байгаа их мөнгийг Монголдоо үлдээх, эх орондоо найдвартай оношлуулж эмчлүүлэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд хэллээ.

Чуулга уулзалт эрүүл мэндийн салбарын дэд бүтэц, тоног төхөөрөмж, технологи, төр хувийн хэвшлийн түншлэл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бүх нийтийг хамруулах зэрэг сэдэвт салбар хуралдаануудаар үргэлжилж байна.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • urrnaa 2014-08-12 09:21:26
    hHURALDAAD YADGIIN EMS CHINI MUNGU UGAADAG DARGA NAR NI BAYJDAG BOLSON SHUU DEE EMS-G SAIJRANA GEJ BODSONICH XEREGGYI
  • HEREGGUUII 2014-06-20 07:21:40
    EM SALBAR UNEN DAMPUU TULUBLULTTEI SANHUU EDIINZAGIIN HELTES GEED UYM BII BOLOBCH BODLGOIIN GAZRUUD NI HOLBOOGUI UNEN TENEG UYMNUUD TULUBLUJ SANHUUJUULDEG UYM BILEE
    • TSETSGEE 2014-09-06 02:12:33
      MANAI MONGOL SHIG EM-IIN SALBARAA ULANDAA GISHGISEN GAZAR BAIHGUI TONOG TOHOOROMJ YAH BE GOL N EMCH AJILCHDIIHAA TSALING NEMJ MEDLEG CHADBARAA DEESHLUULEHED N TUSLSAMAAR B.NA ...TSALIN BAGA HARIUTSLAGA ONDOR AJILD AJILLAH SAIN BOLOBSON HUCHIN B.GUI BOLOH