Шар хантаазтануудад талархал илэрхийлье
Ардын төрийн их баяр цэнгэл наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд тохиож,Монголчууд бид дэлхийд ганцхан Монгол наадмаараа дэнж хойтойтол сайхан наадлаа. Харин өнөөдрөөс баярын амралт дуусаж, ард иргэд маань ажил албандаа орлоо. Жилийн жилд наадмын дараа олон түмний хаясан хогны асуудлыг улиг болтол ярьсаар ирсэн. 

Тэгвэл   Монголчууд хог хаяхаасаа ичиж зовдог болж. Энэ жилээс иргэдийн ухамсар илт сэргэж юу юугүй төв цэнгэлдэх хүрээлэнгээ хогон овоо болгож орхидгоо больсон нь үнэхээр бахархууштай байлаа. Гэхдээ энэ нь зөвхөн ард иргэдийн ухамсар сэргэсэнтэй шууд хамааралтай биш. 

Харин ТҮК-ийн ажилчдын хичээл зүтгэл,  хөдөлмөртэй шууд хамааралтай. Тэд наадамчин олны ая тухыг хангах гэж хэрэн дээ хичээлээ. Үүнийхээ үр дүнд санасандаа хүрч, олон жил ярьсан “Цэмцгэр Монгол наадам”-ыг харуулж чадлаа.

Үүний гол гавьяатан нь мэдээж хэрэг ТҮК-ийнхэн байлаа. Баяр наадмаар дүүрэг тус бүрээс 15-20 шар хантаазтан талбайд ажиллажээ. Тэд хог хаягдлыг тухай бүрд нь  цэвэрлэн ачиж түүвэр цэвэрлэгээ хийж байсан юм. Тодруулбал Шар хантаазтанууд  5, 10 минутын зайтай хогийн саваа эргэж тойрч, газар хаясан  ундааны лааз, чихрийн цаас зэргийг нь түүж яваа нь үнэхээр бахархууштай байлаа.

Иргэдийн хувьд наадмын талбай дээр хогоо хаячихаад хэлдэг ганц зүйл нь хогийн сав хүрэлцээгүй олдохгүй байсан гэдэг. Тэгвэл энэ жил хогийн сав шиг хүрэлцээтэй зүйл байсангүй. Тав алхаад л хогийн савыг эгнүүлэн тавьсан байсан нь жил жилийн наадмаас ялгарах онцлог байлаа.  Төв цэнгэлдэх хүрээлэнд 120 ширхэг хогийн савыг байрлуулж,  явуулын хогийн савандаа хогийг нь султгаж байсан аж.

Наадмын талбай дээр ажилласан ТҮК-ийнхэн наадамчдын тарьсан хогийг цэвэрлэх гээд хушуураа ч идэх завгүй байгааг харсан зарим иргэд тэдэнд чин сэтгэлийн сайхан үгсийг харамгүй хэлж, зарим нь ажилд нь тус болж байлаа. Түүнчлэн төв цэнгэлдэх хүрээлэнд худалдаа, үйлчилгээ эрхлэгчид ч тэдний ажлыг хүндэтгэн  ойр орчмынхоо хогийг цэвэрлэж байсныг энд дурдах нь зүйтэй болов уу. Тэр дундаа Баянзүрх дүүргийнхнийг онцох  хэрэгтэй.

Зохион байгуулалтын хувьд  асар майхнуудыг  зөв зохион байгуулалттай байрлуулж, наадамчин олныг цэвэр, цэмцгэр орчинд наадах боломжоор хангаж өгсөн нь  олон хүнд эерэг сэтгэгдэл төрүүлж байлаа. Ер нь цаашдаа наадмын үеэрх зохион байгуулалтын ажлыг энэ  мэтээр жишиг болгон хийж байвал тун удахгүй бид ширхэг ч хоггүй цэмцгэр орчинд наадах боломж байна. 

Энэ бүхний гол дүр болох ТҮК-ийнхэн өнөөдөр ч ажлаа хийсээр. Тэд баярын дараа наадмын талбайг цэвэрлэх ажилдаа шууд оржээ. Шар хантаазтанууд долдугаар сарын 13, 14-нд 60 машин буюу 300 тонн хог цэвэрлэж, ачуулсан байна. Харин энэ ажилд тохижилт үйлчилгээний таван компанийн 300 гаруй ажилчид оролцжээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-07-17 00:42:10
    шар хантаазтангуудад баярлалаа. Та нарын хүчээр л хот өнгө зүстэй байдаг шүү.
  • bayarlalaa! 2015-07-16 23:55:48
    Bayarllaa!
  • болжмор 2015-07-16 18:39:26
    Аав ээж нь өөрөө хогоо хаяхгүй байхаас гадна хүүхдээ ингэж сургавал сайн байна. Мөн шар хантаазтанууддаа маш их баярлалаа
  • irgen 2015-07-16 14:22:49
    Hogoo haa hamaagui hayahaa baichihval ch tsemtsiigeed l yavchihna. TUK-n ajilchidad amar baihgui yu. Az jargal eruul enhiig husen eruue.
  • Anu 2015-07-16 07:10:17
    Ta buhendee ajliin undur amjilt husye.
  • 19001958 2015-07-16 05:02:56
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
  • kharkh 2015-07-16 04:43:24
    ТҮК ийн шар хантаазтан та бүхэнд маш их баярлалаа.