“Язгуур шүтлэг ба байгаль, соёлын экологийн асуудал” сэдэвт хурал эхэллээ

Азийн зан үйлийн нийгэмлэгийн 16-р их хурал өнөө жил “Язгуур шүтлэг ба ба байгаль, соёлын экологийн асуудал” сэдвийн хүрээнд энэ сарын 20-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж байна. Өнөөдөр нээлтээ хийсэн уг хуралдаан “Байгаль орчин ба зан үйл”, “Зан үйлийн аман зохиол ба соёлын экологи” зэрэг салбар хуралдаануудаар цааш үргэлжлэх юм байна.


Энэ жилийн хуралдаан академич Х.Сампилдэндэвийн мэндэлсний 70 жилийн ойд зориулж байгаагаараа онцлог болж байна. Академич Х.Сампилдэндэв нь ШУА-ийн жинхэнэ гишүүн бөгөөд эрдэмтэн зохиолч, ардын билэг зүйч, монгол аман зохиол судлаач манай нэрт эрдэмтэн хүн байв.

Г.Уянга
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.