18.00 цагаас эхлэн  Алтангэрэл судрын тайлбар болон бусад номыг хурна
Жил бүрийн зуны адаг сарын шинийн дөрвөнд Бурхан багшийн номын хүрдийг эргүүлсэн өдөр тохиодог. Энэ өдрийг тэмдэглэх хүрээнд Гандантэгчинлэн хийд, Жавзандамба хутагт төв, Таны буян даган баясая төв, Цаг цагийн хүрдэн төв, Гурван эрдэнэ сүсэгтний холбоо хамтран олон арга хэмжээ зохион байгуулж байна. Тус өдрийн арга хэмжээ өнөөдөр 08.00 цагаас эхэлсэн бөгөөд Есдүгээр богдын сойвон лам байсан Одсүрэн ренбүүчигээс сүсэгтэн олонд зориулж нэг өдрийн буяныг тэтгэх, нүглийг ариусгах бацаг сахил хүртээсэн байна. Мөн маань тарни хөгжөөх, дээдийн номыг хамтдаа даган унших, нийтээрээ буян хурах ажиллагаа болжээ. Үүний зэрэгцээ Бурхан багшид цэцгэн тахил, хадган тахил, усан тахил өргөж, сүсэгтэн олон өргөнөөр оролцлоо. Бурхан багшид дээрх гурван төрлийн тахил өргөснөөр эрдэм бүгдийг цогцлоосон, гэгээрлийн хутгыг олох уг шалтгаанаа бүрдүүлнэ гэж үздэг аж.

Тэгвэл одоо 18.00 цагаас эхлэн 20.30 цаг хүртэл Гандантэгчинлэн хийдийн лам нар Алтангэрэл судрын тайлбар, Хутагтын дөрвөн үнэн, Маанийн ач тус эрдэм, Бурхны шашны үзэл явдал, Монгол оронд бурхны шашин дэлгэрсэн түүх сэдвээр сүсэгтэн олондоо ном айлдах ажээ. Айлтгалын цагийг ийн орой товлосон нь өнөөдөр ажлын өдөр тул сүсэгтэн олонд боломж олгох зорилгоор дээрх цагийг сонгосон байна. 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.