Х.Тэмүүжин сайдыг огцруулах эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы 52,6 хувийн ирцтэйгээр эхэлсэн. Хуралдаанаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Уг асуудлаар Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг 5 хоногийн завсарлага аваад байсан нь дуусгавар болж, өнөөдөр энэ асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Хууль зүйн байнгын хороо энэ асуудлыг хаалттай хэлэлцсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанаар хаалттай, эсвэл нээлттэй хэлэлцэх асуудал дээр тус Байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж тайлбар өгсөн. Тэрбээр  “Гүйцэтгэх ажлын шугамаар Х.Тэмүүжин сайдыг чагнасан, тагнасан зүйл байж магадгүй гэдэг утгаар өргөдөл өгөгдөөд түүний дагуу прокуророос бичиг ирсэн, мөн Цагдаагийн дарга нар хуралдаанд тайлбар хийсэн. Гүйцэтгэх ажлын тухай хуулиар хориотой зүйлүүд яригдаж байсан учраас Байнгын хорооны хуралдааныг хаалттай явуулсан. Өнөөдөр чуулганаар энэ дагуу асуудлыг хэлэлцэнэ гэвэл хаалттай хуралдана” гэснээр хуралдаан хаалттай үргэлжилж байна.

Одоогоор Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудлаар гишүүд олонхи нь сайдаас сонирхсон асуултдаа хариулт авч байна. Үүний дараа гишүүд саналаа хэлэх юм.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • thhh 2014-05-08 14:43:36
    huchnii baiguullagiig togloom bolgoj bna. mongol ulsiin haldashgui darhan baidald sanaatai zuil hj bna
  • kkkkkkkkkkkk 2014-05-08 04:57:07
    ene nohoriig solih heregtei ene huchnii baiguullagiiig samarch duusch bgaa muu golog yum bgaaa