Хүрээ цамыг ЮНЕСКО-д бүртгүүлнэ
 Монгол Үндэсний соёл, уламжлалыг сурталчлах, сүсэгтэн олонд зориулсан буддын шашны зан үйлийг сэргээх, Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын соёлын өвийг дэлгэрүүлэх, аймгуудын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг сурталчлах, байгаль орчныг хамгаалах үйлсэд уриалах хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Даншиг наадам зохион байгуулахаар болсон билээ. Наадмын нэгдсэн үйл ажиллагааг ирэх сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэхүү үйл ажиллагааг жил бүр уламжлал болгохоор шийдвэрлэлээ.
 
Наадамд зориулан Хүрээ цам гарч, даншиг наадмын шашны уламжлалт зан үйлийг үйлдэж, Буддын шашны бүх хийдийн лам нар Монголын их бат оршил өргөх юм. Энэ үеэр Хүрээ цамыг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэх гэнэ.
 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-07-22 07:28:44
    Нэртэйгээр нь гэр хороололоо бүртгүүл Тэнэгтэхэд хязгааргүй Ухаантай юм хийх гэхээр толгой байхгүй улс чинь яахав дээ
    103.10.21.60
    Мэдэгдсэн Хариулах
  • Эмгэнэл 2015-07-22 05:08:18
    Солиотой юм бэ. Үүнийхээ оронд эмнэлгийн төсвийг танаж, гадаадын зочдын цагаан хэрэгслийг санхүүжүүлдэг Монгол улсын загварыг тэр UNESCO-доо бүртгүүлвэл таарна....
    202.55.183.106
    Мэдэгдсэн Хариулах
  • эх 2015-07-22 03:39:51
    soliorol heterlee. hiih yumaa hiij uz dee.
    203.194.114.116
    Мэдэгдсэн Хариулах