Замын ачааллыг 30 хувь бууруулах "Railbus"-ын цагийн хуваарь
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар хотын захиргаа «Улаанбаатар төмөр зам» хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй хамтран төмөр замын РА-2 маягийн «Rail­bus »-ийг Амгалан-Толгойт, Толгойт  Амгалангийн чиглэлд өнгөрсөн баасан гарагаас эхлэн үйлчилгээнд явуулж эхлээд байна.
 
Энэхүү «Railbus» нь үдээс өмнө гурав, үдээс хойш гурван удаа нийт зургаан удаагийн тээвэрлэлт хийж Толгойтоос Амгалан хүрэхдээ Толгойт, Таван шар, Барс-2 буюу Хархорин зах, Вокзал, Дунд гол, Нарантуул зах, Жанжин клуб гэсэн байршлуудад зогсох юм. Үдээс өмнө иргэдэд үйлчлэх эхний «Railbus» нь Толгойт өртөөнөөс 07:12 цагт хөдлөж Таван шарын буудалд 7:17, Хархорин буюу Барс-2 захын буудалд 7:23, Улаанбаатар төв буудал буюу Вокзалд 7:30, Амгалан өртөөнд 7:44 цагт очих юм байна.
 
Үдээс хойш иргэдэд үйлчлэх сүүлчийн «Railbus» нь Амгалан өртөөнөөс 18:20 цагт хөдөлж, Толгойт өртөөнд 19:10 цагт ирэх юм. « Railbus »- аар Толгойтоос Амгалан хүрэхдээ 3500 төгрөгөөр үйлчлүүлэх бол Толгойтоос  Таван шар хүртэл 500, Хархорин хүртэл 1000, Толгойтоос Вокзал хүртэл 1500 гэх мэтчилэн буудал бүрт 500 төгрөг нэмэгдэнэ.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2014-06-09 05:44:38
    замын түгжрэл 30% буурна гэсэн судалгааг хэн яаж хийгээд байнаа. Харин автомашины түгжрэл 5% нэмэгдэнэ гэсэн бол арай бодитой байж магадгүй. Тийм болохоор энэ шинэлэг санаачлагатай ажлыг арай өөр өнцгөөс нь тайлбарлах хэрэгтэй байхаа.
    202.180.216.226
    Мэдэгдсэн Хариулах
  • үүл 2014-06-09 04:41:32
    яаж 30 хувь багасана гэж бодож байгаан болоо төмөр замын гарамын түгжээ улам бүр нэмэгдэх бишүү энэ гарамын асуудлаа шийдээгүй байж уг нь шинэ техник орж ирж байгаа нь саашаалтай л юм
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-06-09 04:05:40
    untei baina 3500tug tuluud Ulaanbaataraas Baruunharaa oroh galtteregnii une baina. neg buudal 200 baival iluu ih hun suuna. Baga chuluugaar ih chuluug gedeg ug baidag sh dee. ih uner baga hund uilkchileed aldagdald oroh uu baga uneer ih hund uilchileed
    103.229.177.14
    Мэдэгдсэн Хариулах
  • тор 2014-06-09 03:21:00
    түмний хөрөнгөөр бүтээсэн болохоор ээл ивээлээ төр бодолц гэчии. АМГАЛАНГААС_ТОЛГОЙТ ердөө 500 төгрөг .Түмэнээрээ 500 төгрөгөө л төлөөд явья .Зөв үү ОЛОН ТҮМЭН.???????????????
    112.72.13.43
    Мэдэгдсэн Хариулах
  • haha 2014-06-09 03:15:50
    Ichij amidraasai. Vogan yavhaar nogoo zam n haagdaad tugjrel buurlaa yu. Autobusaa bagasgaad tgd dan vogan yavbal harin yu ym gehees ineedtei ymaa.
    202.21.106.104
    Мэдэгдсэн Хариулах
  • Улаанбаатарын уугуул 2014-06-09 01:37:54
    Шинэ төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл нэвтрүүлж байгаа нь сайшаалтай боловч Улаанбаатарын замын ачааллыг 30 хувь бууруулна гэж бичиж болохгүй шүү, хаанаас гарсан тоо юм бол доо. Төмөр замын гарамууд дээр түгжрэл улам л нэмэгдэнэ биз дээ. Төмөр зам, авто
    202.170.67.242
    Мэдэгдсэн Хариулах