Автобусны буудлуудыг шилжүүлнэ
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зорилгоор зарим автобусны буудлыг шилжүүлэхээр болсон байна.

Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн замын хооронд 18-22 чиглэлийн 260-300 их багтаамжийн автобус зорчдог аж.Зарим автобусны маршрут давхардсанаас хотын төвийн замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, автобусууд буудал руу гүйцэт оролгүй зорчигчоо буулгах зэрэг зөрчил байгаа учраас  зогсоолуудыг ээлжлэн зогсоох маягаар зохион байгуулахаар болж эхний ээлжинд 11 зогсоолыг шилжүүлэхээр болжээ.

Энэхүү ажлын хүрээнд Хөдөө аж ахуйн яамны урд тал, "Max mall"  их дэлгүүрийн баруун тал, Баруун дөрвөн зам, Улсын Их дэлгүүрийн баруун урд /замын урд талд/ зэрэг байршлуудад автобусны зогсоол хийхээр Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл" ОНӨААТҮГ ажлаа эхлүүлсэн агаад ирэх долоо хоногийн даваа гарагт эдгээр зогсоолуудын ажлыг бүрэн дуусгах аж.
С.Саранзаяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus