Сэлэнгэ мөрөн үерийн аюултай түвшинг давжээ
Өнөөдөр буюу долдугаар сарын 25-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Орхон голын адгаар усны түвшин 15-40 см нэмэгдэж, Сэлэнгэ мөрөн Сүхбаатар хот орчимд олон жилийн дундажийг 60 см, Орхон баг /Сэлэнгэ/ орчимд үерийн аюултай түвшинг 10 см давсан байна.

Иймд Орхон голын сав болон гол мөрний эрэг, татам дагуу суурьшиж, нутагшиж буй малчид, ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг  үерийн аюулаас сэрэмжтэй байхыг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Ус судлалын сектор онцгойлон анхааруулав.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.