Солонгост байгаа иргэдийн нийгмийн даатгалын журам өөрчлөгджээ

Валютын ханшийн өөрчлөлттэй холбоотойгоор Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын БНСУ дахь нийгмийн даатгал төлөгчдөд зориулсан шинэчилсэн тушаал гарчээ. 
БНСУ-д сар бүр 40.000 воны тэтгэврийн даатгалын шимтгэл төлж байгаа иргэдэд 2014 оны зургаадугаар сарын нэгнээс эхлэн сар бүрийн эхний даваа гарагийн өдрийн Монголбанкны ханшаар тооцон даатгуулагчийн нийгмийн даатгалын дэвтэрт нь бичилт хийж баталгаажуулахаар болсон байна.  

 
Дашрамд дурдахад, БНСУ дахь Нийгмийн даатгалын алба 2007 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа ба 2013 оны нэгдүгээр сараас БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төв болон өргөжин тус улсад ажиллаж амьдарч буй иргэдийн тэтгэврийн даатгал, гэр бүл, хүүхэд, нийгмийн хамгаалалтай холбоотой асуудалд анхаарал тавин ажиллаж байна. Тус төв Сөүл хотын Жүнггү дүүрэгт байрладаг ба метроны Тундэмүн ёгса Мүнхва буудал буюу Dongdaemun History and Culture Station-ны дөрөвдүгээр гарц, замын эсрэг талд White Horse байрны есөн давхарт байрлаж байгаа ажээ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ндш төлөх хэрэггүй 2014-06-09 19:58:31
    Солонгост хүнд ажил хийж, архи тамхи найгүй хэрэглэдэг залуус жар наслах болуудаа. Бараг төлөөгүй нь хожих байдгүй дээ. Тэрний оронд энэ мөнгөө үр хүүхдэдээ өгсөн дээр
    117.111.13.179
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2014-06-09 01:57:11
    Odoo l iim arga hemjee avj bh ch gej tegvel ali 2007 onoos hoish tulsun ergediin hedn ter bum tugrugiig yahvee Niigmiin hamgaalliin said aa....!!!!!!!
    221.157.245.12
    Мэдэгдсэн Хариулах