Зөөж шилжүүлсэн машины жолоочид мессежээр мэдээлэл өгдөг боллоо
Улаанбаатар хотод зам тээврийн ослын 25,4% буюу 2097 тээврийн хэрэгслийн жолооч хажуу хоорондын зай тохируулаагүйгээс болж осол аваар гаргадаг байна.

Тусгай зориулалтын автомашин ашиглан автомашиныг зөөж шилжүүлснээр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж иргэдэд замын хөдөлгөөний ухамсар соёлыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой юм. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулан дүрс бичлэг, фото зургаар баримтжуулж лацдан автомашиныг зөөж шилжүүлдэг. Ингэснээр зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслээс болж үүсдэг зохиомол түгжрэл багасна.

Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Ачиж журамлах алба нь замын хөдөлгөөнд саад учруулж, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашин ашиглан зөөж шилжүүлэх үйл ажиллагааг 2013 оны 9-р сарын 2-ноос эхлүүсэн. 2014 оны нэгдүгээр сарын 01-нээс 2014 оны 05-р сарын 07-ны байдлаар нийт 4258 автомашин зөөж шилжүүлсэн байна. Нийт 472 Тээврийн хэрэгслийг өргөж буулгасан  бол 2014 оны 05-р  сарын 07-ны өдөр 5 автомашин буулгаж 36 автомашин зөөж шилжүүлсэн байна.

Тус алба нь 2014 оны 05-р сарын 05-ны өдрөөс эхлэн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсэн мэдээллийг автомашины жолоочид мессежээр давхар мэдээлэл өгч эхэллээ. Энэхүү мэдээлэлд тээврийн хэрэгслийг хаана, ямар тусгай хашаа талбайд зөөж шилжүүлсэн мэдээлэл очно. Мөн жолооч та тээврийн хэрэгсэлдээ холбогдох утасны дугаараа үлдээж ЗХДүрмийн дагуу хөдөлгөөнд соёлтой оролцоорой.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • dashkaa 2014-05-08 07:45:33
    ene baliar stickeree naaxaa bolibol taarna. xaraad bxad arildaggui yum shig bna lee Gaduur naalttai zunduu mashin ybj bna. Achij bolno naaxaa bolix xeregtei. Gadaadad bol barag torguuli ix undur bdag. Torgono shvv bitgii 1 egneend tabiarai geed bxad ta
  • санал 2014-05-08 05:50:19
    Зөөж ачих ямар ч шаардлагагүй. Зүгээр л 50,000 төгрөгийн торгуулаа наагаад үлдээчих. Тэр нь хэн хэндээ амар шүү дээ. Ачсанаасаа илүү олон машинийг торгож болно.