ТАЧИ чаналгын шинэ шугам ашиглалтад орлоо
Эрүүл хүнс таны сонголт уриатай “Талх Чихэр” ХК-ийн чаналгын шинэ шугамын нээлтийн үйл ажиллагаа болж шинэ бүтээгдэхүүнүүдхудалдаанд гарлаа.
           
Нээлтийн үйл ажиллагаанд БНЧУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хатагтай Ивана Гролова, FPM Mongolia компанийн захирал Didier Lee Goff, Монголын хүнсчдийн холбооны Гүйцэтгэх захирал Х.Гиймаа, СХД-ийн засаг даргын орлогч О.Ганаа зэрэг100 гаруй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна.

Үндэсний шилдэг үйлдвэр “Талх Чихэр”ХК үүсгэн байгуулагдсаны түүхт 30 жилийн ой энэ онд тохиож байна.2004 оноос Инновацийн хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрийн техник, технологийг иж бүрэн шинэчилжЕвроп стандартыг Монгол улсад бүрэн хэрэгжүүлэн ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд Талх, Нарийн боовны хоёр үйлдвэрийг Европын холбооны БНЧУ, Голланд, Итали, Франц, Финлянд болон БНХАУ-н  шилдэг фирмүүдийн иж бүрэн урсгал шугам, тоног төхөөрөмжүүдийг суурилуулжашиглалтад оруулан баяжуулсан ТАЧИ болон Зохицуулах үйлчилгээтэй Органик бүтээгдэхүүнүүдийг худалдаанд гаргасан нь одоо хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглэдэг бүтээгдэхүүн болж чадсан.

Энэ онд гурав дахь үйлдвэр болох Чаналгын үйлдвэрт хөрөнгө оруулалт хийж уламжлалт гар аргаар үйлдвэрлэдэг чаналгын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх бүрэн автомат урсгал шугам, үйлдвэрлэлийн гурил дамжуулах, шигших иж бүрэн систем, савлагааны автомат машиныг Европын холбооны Итали улсын CEPI, CANOL, TECHNO D болон ЧЕх улсын TOPOS, БНХАУ-ын B and F фирмүүдэд захиалгаар үйлдвэрлүүлэн ашиглалтад оруулж байна.Автомат шугамаар уламжлалтчаналгын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэснээр цэвэр үйлдвэрлэлийн зарчмаар байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл болж чадсанбөгөөд цахилгаан эрчим хүч, усны зарцуулалтыг бууруулж ажиллах боломжтой болсон. Мөн.
 
  • Хөдөлмөр хөнгөвчилж, хяналтыг сайжруулсанаар, бүтээмжийг нэмэгдүүлсэн.
  • Технологийн процессын хяналтыг цахим удирдлагаар хянах боломжтой болсон.
  • Хүнсний Аюулгүй байдал, Үйлдвэрийн болон эрүүл ахуйн шаардлагыг хангасан.
  • Тасралтгүй ажиллагаатай урсгал шугамаар бүтээгдэхүүн чанаж байгаа үед чаналгын тосыг зориулалтын тос шүүгч нарийн цаасан шүүгчээр тасралтгүй шүүдэг онцгой технологи тул бүтээгдэхүүний амт чанар сайжирч, тосны бохирдлын хэмжээг 60% бууруулсан нь бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэглэгчдийн эрүүл мэндэд ашиг тустай юм.
  • Автомат шугамаар чаналгын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэснээр цэвэр үйлдвэрлэлийн зарчмаар байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл болж чадсан.
  • Цахилгаан эрчим хүч, тосны зарцуулалтыг бууруулж ажиллах боломжтой болсон.
Ер нь бол талх, нарийн боовны тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн технологийн хамгийн шилдэг шийдэл, стандарт бол Европынх гэдэгтэй хүн бүр санал нийлэх байх.”Талх Чихэр” ХК-ийн үйлдвэрийн бүх тоног төхөөрөмж, технологи Европынх тул дэлхийн жишигт нийцсэн үйлдвэрлэл явуулж, талх, нарийн боовноос гадна бялуу, чихэр, жигнэмэг зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг цогцоор ньүйлдвэрлэдэг, үйлдвэрлэлийн өргөн цар хүрээтэй байгаа нь “Талх Чихэр” ХК-ийн онцлог, давуу тал юм.

Тун удахгүй тус компанийн хамт олон дахин Европын холбооны улсуудын шилдэг техник, технологийг нэвтрүүлж хэрэглэгчиддээ цоо шинэ бүтээгдэхүүнээр бэлэг барихаар төлөвлөн ажиллаж байна.

Эдгээр хөрөнгө оруулалт бол зөвхөн компанидаа зориулсан дэвшил бус Монгол айл өрх бүрийн эрүүл мэндэд оруулж буй том хөрөнгө оруулалт, хэрэглэгч бүррүү чиглэсэн шинэчлэл бөгөөд Олон улсын  ISO 22000 стандартыг нэвтрүүлэхэд бэлэн болоод байна.










Бусдад түгээх
  • gplus