Эдийн засгийн хямралыг давахын тулд засгийн газраас Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа. Харин энэ ажил эхлээд 30 хоног өнгөрчээ. Үлдэж буй 70 хоногт ямар ажил хийхийг ард иргэд хүлээж сууна. Тэгвэл Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний хүрээнд авч хэрэгжүүлж буй уг ажлын хүрээнд нийт 32 аж ахуй нэгжийг хувьчлахаар болжээ.
Дуудлага худалдаа зохион байгуулах ажлыг Сангийн сайд Ч.Улаан гардан зохион байгуулж, дуудлага худалдааны орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх юм байна. Уг хувьчлалаас олсон мөнгөөр эдийн засгийг эрчимжүүлнэ гэж үзэж байгаа аж. Энэ тогтоол хэрэгжсэнээр төрийн өмчийг эзэнтэй болгох, ашиглалтыг сайжруулах, төсвийн дарамтыг багасгах, төсвийн орлогыг бүрдүүлэхэд зохих үр дүнг үзүүлнэ гэж Засгийн газраас тайлбарлаж байна.
Б.Сансартуяа

Оллоо.мн