Орой болохоор л шавчихдаг Хятад тоглоомны худалдаачдыг яах вэ
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн Нийслэлчүүдийн очих дуртай газруудын нэг болоод хоёр жилийн хугацааг үдэж байна.  Уг хүрээлэн байгуулагдахаас өмнө нийслэлчүүд бид хүүхэд багачуудаа салхилуулах, залуус нь цагийг зөв боловсон өнгөрөөх хүрээлэн, тийм л сайхан орчинтой болох сон хэмэн хүсэж байсан нь ийнхүү Н.Алтанхуягийн Засгийн газрын үед биеллээ олсон юм. Тэгвэл өнөөдөр энэ газар хоногийн 24 цагийн турш хүнээр тасрахаа байжээ.

Нэг үгээр зөвхөн нийслэлчүүд төдийгүй хөдөө орон нутгаас ирсэн зочин гийчдийн очиж үзэх газруудын нэгт багтах газар болов. 

Учир юун гэвээс саяхны нэг өдөр хаа холын 1000 км-ийн тэртээгээс манай нэг хамаатны ах хотыг зорин ирсэн юм. Түүний хотод ирсэн шалтгаан бол хамаатныхаа хүний хуримд уригдсан.

Мөн 20 орчим жил хотод хөл тавиагүй түүнд үзэж харах юм их. Иймээс хотын бид хөдөөнөөс ирсэн хамаатныхаа ахад хотоос юуг нь түрүүлж үзүүлэх вэ хэмээн өөр хоорондоо ярилцтал хамгийн түрүүнд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн санаанд буусан юм. Мэдээж, тэртээ холын нутагт нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байдаг шиг усан оргилуур, тохилог орчин байдаггүй. Мөн мал дээр амьдардаг хүмүүс хотод тэр бүр ирээд байх боломжгүй тул бид хамгийн түрүүнд ахдаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг танилцуулахаар тус хүрээлэнг зорьсон юм. Орой үдэш илүү сайхан харагддаг учир харуй бүрий  болж байхад ирлээ. 

Тус хүрээлэнд орой болсон шинжгүй, хөл гишгэх зайгүй олон хүн байлаа. Гэсэн ч ахад маань энэ хүрээлэн үнэхээр их таалагдсан. Түүний хувьд амьдралдаа харж байгаа хамгийн том хүрээлэн тэр байсан юм. 
Түүнд тус хүрээлэнд ирснээр юу хийх боломжтой вэ гэдгийг бүгдийг тайлбарлаж өгөв. Залуус сагсан бөмбөг, хөлбөмбөг агаарын теннис тоглож болох тийм том олон талбайтай. Дугуй унаад олон км газар аялах боломжтой. Мөн хүсвэл та мод тарьсан ч танд нээлттэй гэдгийг түүнд хэллээ. Ингээд зураг хөргөө авахуулав. 

Гэтэл тэр үед ахын хамгийн их гайхсан зүйл бол элдэв тоглоомын худалдаа наймаа байлаа. Хүрээлэнгийн үүдээр эгнэж, зогссон, суусан наймаачид төрөл бүрийн хятад тоглоомуудыг ёоз ёозоор нь дэлгэсэн байв. Тэрээр “ийм гоё газрыг энэ наймаачид зах болгож байна даа” гэлээ. Хариуд нь бид “энэ наймаачдыг хөөгөөд ч дийлэхгүй байгаа юм” гэж мэдэмхийрэв. 


Гэхдээ л Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн өнгийг хамгийн ихээр гутааж байгаа зүй бол 1000 төгрөгнөөс эхлээд 35 000 төгрөг хүртэлх үнэтэй элдэв төрлийн тоглоомнууд байв. Нэг үгээр тэдгээр тогломнуудыг "ямар ч хэрэггүй хог" гээд хэлчихэд буруудахгүй байх. Учир нь Тэнд мэргэжлийн хяналтаас худалдахыг хориглосон элдэв хийн бөмбөлөг, бөмбөг, киноны баатруудын дүрстэй, дотроо фосфорттой гэрэлдэг гээд төрөл бүрийн тоглоом худалдаална. 

Иймээс эцэг эхчүүд бага насны хүүхдээ дагуулан тус хүрээлэнгээр зугаалах гэхээр энэхүү тоглоомнууд үнэхээр их асуудал үүс гэнэ. Хүүхдүүд нь заавал нэг тоглоом авна хэмээн орилно. Олны дунд хүүхдээ уурлуулж, уйлуулахыг хүсээгүй эцэг эхчүүд хүссэн хүсээгүй халаасаа тэмтэрнэ. 

Уул нь тус хүрээлэнгийн захиргаа эл асуудлыг шийдэх гэж гар дээрх худалдааг хориглож, худалдаа үйлчилгээг майхан буюу зориулалтын бупетэд явуулж байгаа ч гэлээ дийлэхгүй байгаа бололтой.  Наймаачид өдрийн цагаар ил задгай худалдаагаа хийхгүй ч гэлээ орой болохоор л ингээд шавчихдаг аж.
Г.Аянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сүндэв 2015-08-10 09:12:54
    Хүний сонирхолыг өдөөсөн аятайхан тоглоомуудыг нь хөгжүүлж, шинээр хийлгэж, тоглох орчныг нь сайжруулбал хүүхэд залуучуудад сонирхолтой байх болно.
    202.179.28.108
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-08-05 02:45:27
    Дотоод журам гаргаад, тэрэн дээрээ торгуулийн арга хэмжээ авна ч гэдэг юмуу, наад муухай хүмүүсээ яаж ийгээд зайлуулаач. зүлгэн дээр нь хүүхдээ шээлгээд, хог ха...
    202.9.46.134
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-08-05 02:11:30
    amidrahiin tuld iim yum hiij bgaa geed duraaraa durgiy gevel hen ch durgina shu dee, huuli juramdaa l zahiragdaad yvah heregtei.
    112.72.13.219
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-08-04 13:29:10
    harvaas bohiriin yalaa shig umnuudiig togloomtoi ni huuj zailuulah heregtei shd.haana baaj,sheedeg um buu med.ariun tsever,nys,shuls, avah umgui.
    103.229.121.47
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-08-04 10:43:25
    chi baga huts chinii gazar zaraagui irged yaj amidrahaa chamaar zaalgahuu
    103.23.51.3
    Мэдэгдсэн Хариулах
  • Ийм хог бичихээ больмоор юм 2015-08-04 10:18:23
    Ховын шинж чанартай, гарах гарцгүй ийм нийтлэл бичих ээ болиоч. Үнэхээр энэ худалдааг зогсоовол яаж зогсоох, ямар арга, гаргалгаа байгааг хэлэх хэрэгтэй шүү дээ...
    103.229.177.46
    Мэдэгдсэн Хариулах
    • lol 2015-08-05 02:23:10
      neeh l gargalaa yarisan baagii ve ...
      103.10.22.17
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-08-04 09:32:15
    Амьдрахын эрхэнд гэдэг үгээр ам таглаж хор зарагчдыг цэгцлэх хэрэгтэй. ирээдүйгээ эрүүл саруул байлгахын тулд төр төмөр нүүрээ гаргах хэрэгтэй
    150.129.141.142
    Мэдэгдсэн Хариулах
  • Гарах гац бий шүү дээ. 2015-08-04 08:14:09
    Аль аль талдаа ашигтай гарах гарц бий. Эдгээр худаалчдад газар гаргаж өгөөд, татвар хураамжаа аваад чанартай бүтээгдэхүүн зарахыг шаардаад байлгаж болно.
    202.170.68.162
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2015-08-05 02:46:55
      Бас ямар газар вэ, ямар зах биш. зайлаач малнуудаа
      202.9.46.134
      Мэдэгдсэн Хариулах
  • өаыбөа 2015-08-04 07:45:02
    Яахав амьдрах гэж яджил байна шүү дээ. Ядуурал нүүрэлчээд байгааг ойлгохгүй байна уу. Монголчууд ингэж ихээрээ гудамжинд зогсож байгаагүй. Авахгүй бол болчооч ...
    103.10.23.97
    Мэдэгдсэн Хариулах
  • Чимка 2015-08-04 07:22:19
    Хүүхэдтэйгээ очих үнэн хэцүү. Эсэн бусан тоглоом авна гээд бөөн хэрүүл уруул уйлаан унжаан. Аваад өгөе гэхээр дандаа ХОГ. Эд нарыг болиулах хэрэгтэй.
    112.72.13.199
    Мэдэгдсэн Хариулах
    • Хүүхдээ хүмүүжүүл 2015-08-04 09:47:32
      үр хүүхэдээ хооллохын тулд л халуунд халж хүйтэнд хөрж орой болтол тэнд суугаа шүү дээ. Харин чи тэднийг ад үзэхийн оронд хүүхэд хүмүүжүүл. Тэгвэл хог нэхэхгүй ...
      202.131.247.23
      Мэдэгдсэн Хариулах
  • болд 2015-08-04 07:17:43
    зүгээр л нервтэлгүй амарч баймаар байх юм ҮЦХ-ийнхэн
    112.72.13.192
    Мэдэгдсэн Хариулах
  • tur 2015-08-04 06:00:52
    энэ нээрэй хүүхэд авч явахад хэцүү юм бна лээ. тэгээд хэрэгтэй, чанартай тоглоом биш.
    203.91.118.74
    Мэдэгдсэн Хариулах
  • y 2015-08-04 04:53:44
    harin timee neh muuhai ongo yzemjind bas ter shorlog ideh ym zaraad ybj bga hymyyst hynalt gej bnu er ni!!! Teryygeer ybhin argagyi nil utaa bhin
    150.129.143.4
    Мэдэгдсэн Хариулах
  • ООО 2015-08-04 04:15:53
    Хөөрхи ажлын байргүй хүмүүс өөр юу хийх юм тэгээд? Бүгд л янз бүрийн наймаа хийж амьдарч байна
    119.193.200.52
    Мэдэгдсэн Хариулах
  • Б.Батбаатар 2015-08-04 02:50:59
    Хэрэглэгч орноос үйлдвэрлэгч гүрэн болцгооё.
    180.149.78.21
    Мэдэгдсэн Хариулах
  • tg 2015-08-04 02:35:08
    Амьдрахын эрхэнд хийж байгаа тул яах ч аргагүй. Ямар ч оронд ийм зүйл байдаг шүү дээ
    202.70.44.146
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2015-08-05 02:47:47
      Битгий худлаа өрөвдүүлж бай. нийгмийг бохирлогчид
      202.9.46.134
      Мэдэгдсэн Хариулах
    • No 2015-08-04 05:28:36
      ухамсаргүй, соёлгүй, ичмээр үйлдэл болгоныг амьдрахын эрхээр гэдэг үгээр таглаад байвал манайх 100 жилийн дараа яг өнөөдрийнх шигээ хоцрогдсон хэвээрээ л бна
      103.229.176.131
      Мэдэгдсэн Хариулах