Томоохон гол мөрний ус жил ирэх тусам татарч, жижиг гол горхинууд хэдэн арваараа ширгэж байна
Манай улс шиг өргөн уудам газар нутагтай газрын баялаг ихтэй орны хувьд хөгжил маш ойр харагдаж байна хэмээн эрх мэдэлтнүүд хэлдэг ч үнэн хэрэгтээ сүүлийн хэдэн жилийн туршлагаас харахад эвдэрч сүйдсэн эх дэлхий, ширгэж, үгүй болсон гол мөрний сайр л улам бүр олширсоор байгаа юм. Өдгөө Монголд “мөрөн” гэх тодотголд багтах их уст гол бараг үгүй болжээ. Жижиг гол горхи, булаг шандууд бидэнд мэдэгдэхгүй хатаж үгүй болсоор өдгөө томоохон гол мөрөнүүдийн ус илт татарч зарим газраараа ширгэж хатан тасархад хүрээд байна.

2010 оноос баруун таван аймгийн нутгийг дамнан 1000 гаруй км газар урсдаг “Орхон”  мөрөн устаж үгүй болж байгаа тухай шуугиан гарч байсан ч тодорхой үр дүнд хүрэлгүй уг асуудал өнөөдөртэй золголоо. “Орхон” голын эрэг дагуу олборлолт явуулдаг алтны компаниудын далан сэтэрч, ус татдаг  хоолой удаа дараа хагарч байснаас голын ус хэмжээгээр бохирдож, улаан шороогоор урсч, ойр орчмын ой мод хатжээ. Энэ  бол өмнө нь тохиолдсон хойшид ч тохиолдох олон арван жишээний нэг нь юм.

Харин томоохон гол мөрний ус ийнхүү татарч байхтай зэрэгцэн Монгол орны жижиг гол горхи, булаг шандууд хэдэн арваараа ширгэж үгүй болсоор байна. Тодруулбал 2007 оны гол усны тооллогоор Монголд 18610 гол нуур, горхи булаг тооллогдсоноос 2011 он гэхэд 5749 гол горхи ширгэж үгүй болсон нь манай орны бүх гол усны гуравны нэгийг эзэлж байна. Монгол орны гол усны нэгдсэн тооллогыг хамгийн сүүлд 2011 онд зохион байгуулсан билээ. Тиймээс энэ тоо өнөөдөр ч гэсэн нэмэгдсээр байгаа юм.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2014-05-08 14:39:00
    Голын эрэгт буугаад амны цангаа тайлж гар нүүрээ угаан, хүүхэд багачууд усанд орж гүйлддэг байсан үе аль хэдийн өнгөрч аяны бид зам зуурт голын эрэгт буухдаа энэ чинь ямар гол билээ хаагуур урсаад энд ирлээ гэж айдастай нүдэр эргэн тойрныг ширтэн хүүхэд б
  • hymaa 2014-05-08 12:20:50
    Urt nertei huuliin heregjilt uu bolj baina daa bur chime tasraad baih shig ,tyn chyhal ,bogood ih ach holbogdoltoi huuli daa. Orhon gol mini ylaan shoroo ,ylaan hoormogoor yrcaj baina gej bodohoor tyn hetsuu sanagdaj baina daa. Camcaa sharhirch dotor yra
  • аагий 2014-05-08 09:18:28
    олон нэртэй хууль хэрэгтэй хууль байсан. усаа гаднаас худалдаж авахаараа л ойлгоно доо.
  • аагий 2014-05-08 09:15:17
    далан сэтрэх биш нөхөн сэргээх зардлаа хэмнэж голын усаар шороогоо зайлуулж байгаа ш дээ
  • Дандар 2014-05-08 08:38:11
    Хуучинсаг хүмүүс л хуучин юманд дуртай байдаг ч шдээ надад бол дажгүй болжээ. Оллоогийхонд ажлыг амжилт...
  • САНАЛ 2014-05-08 08:04:09
    ОЛЛОО-гийн дизайн ёстой муухай болжээ. Хуучин нь дээр байсан юм.
  • huhuu 2014-05-08 07:53:26
    орхон гол баруун таван аймгийн нутгийг дамнаж урсахаар чинь одоо яах вэ
  • zaazaa 2014-05-08 05:15:16
    гол ус нь ширгээд л бхад манай дарга нар УЦС барина гээд л төсвөөс мөнгө шаагаад бх юм аа