Эбола вирус дахин дэгдэв
Олон мянган хүний амийг авч одсон эбола вирусын халдварын дэгдэлт намжаад удаагүй байхад Гуйнеа болон Сьерра Леонд өнгөрсөн долооо хоногт хоёр хүнээс эбола вирусын халдвар илэрсэн талаар ДЭМБ мэдээлжээ.
 
ДЭМБ-ын ажилчид өнгөрсөн долоо хоногт халдвар авсан байж болзошгүй 30 хүнд шинжилгээ хийхэд хоёр нь эбола вирусээр өвчилсөн байжээ. Гэхдээ сэжигтэй тохиолдлууд улам бүр нэмэгдэж байгаа тул вирус тархах аюулаас яаралтай сэрэмжлэх хэрэгтэй байгаа юм байна. Эбола вирус нь борооны улирал буюу наймдугаар сард дэгдэх магадлал өндөр байдаг аж. Түүнчлэн Либер улс хоёр сарын өмнө вирусын тархалт зогссон хэмээн мэдэгдсэн боловч сарын дараа буюу борооны улирлын эхэн үеэр дахин эбола вирусын халдвар дэгджээ.
 
ДЭМБ-ын ажилтны хэлж буйгаар эбола вирусын эсрэг вакцин нь их үр дүнтэй бөгөөд вакцин хийлгэсэн хүн 10 хоногийн дараа маш сайн дархлаатай болдог аж.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.