Жуулчны баазуудыг байгууламжийнхаа 70 хувийг Уянга хийцийн гэрээр бүрдүүлэх квот тогтоов
Монгол Улс өнгөрсөн онд “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл”-ийг ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлсэн билээ.

Тэгвэл уг дэлхийн өвийн уугуул соёлыг өвлөн тээж ирсэн өлгий нутаг, аялал жуулчлалын томоохон бүс нутагт зүй ёсоор багтдаг Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ-аас тус сумын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэх байгууллага, иргэдийн аялал жуулчлалын отог бааз, байгууламжийг Монгол үндэсний гэрээр бүрдүүлж, энэхүү нийт гэр байгууламжийнхаа 70-аас доошгүй хувийг Уянга хийцийн гэрээр  бүрдүүлэх ёстойг захирамжлан тогтоожээ.
Сумын Засаг даргад аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгч байгууллага, иргэдтэй гэрээ байгуулахдаа дээрх квотыг тусган хэрэгжүүлэхийг даалгасан байна.

Уянга суманд өдгөө 20 гаруй өрх гэр урлалыг эрхэлж байгаа бөгөөд “Уянга” сумынхан  уг соёлоо өнө эртнээс өвлөн уламжлуулж ирсэн, онцлог билэгдэл, хээ хуар, хийцтэй гэр бүтээдэг юм.  Тэд урлахаас гадна монгол гэрийг барих, буулгах, түүнийг ашиглахтай холбоотой нүүдэлчдийн соёл, зан үйл нь хамтаараа дэлхийн өв болж бүртгэгдсэн учраас гэрийн хэрэглээг аялал жуулчлалаар дамжуулан язгуур төрхөөр нь хадгалж, хойч үедээ уламжлуулах бодлогыг Уянга сум гаргасан нь энэ юм.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • suirel 2014-05-09 03:21:09
    yostoi teneg shiidver bn amidaral medehgui malnuud shuu de
    203.194.114.188
    Мэдэгдсэн Хариулах
  • сүйрэл 2014-05-08 12:20:49
    ой нь сүйрч байгааг нүдээр үзлээ үнэхээр нуухы нь авах гээд нүдий нь сохлов болж байх шиг санагдсан ой маш удаан нөхөгдөнө нөхөн сэргээлт суулгац ганц ч байхгүй байна лээ
    112.72.13.229
    Мэдэгдсэн Хариулах
  • Уянга хавийн ой... 2014-05-08 11:26:16
    Уянга хавийн ойгоор яваад үзээрэй. Ширхэгийг нь шалгаж байна гээд бараг мод болгонд ухаж цонх гаргасан байдаг юм билээ. Уламжлал юмаа сэргээж, хадгалж, хамгаалж болно, гэхдээ ойгоо сүйтгэхгүй байх нь түүнээс ялгаагүй чухал ажил болов уу...
    132.230.169.115
    Мэдэгдсэн Хариулах
  • нутгийн хүү 2014-05-08 05:57:31
    Сайхан шийдвэр гаргаж нутгийн брендээ алдаршуулах алхам хийсэн Уянгынхандаа, иргэдийн хурлын төлөөлөгчиддөө баяр хүргэе. Оройтсон боловч оновчтой шийдвэр. Одоо аймаг, хот, алс холын гадаад оронд байгаа хүмүүстээ нутгийн захис бичээд брендийг алдаршуулах а
    203.91.119.101
    Мэдэгдсэн Хариулах
  • garchigaa onovchtoi ugcheechee 2014-05-08 05:35:29
    uyanga sumiinhan l tegsen bna shuu dee zun borootoid ger shig hugiin yum bhgui amrah bish zutruuldag
    182.160.7.32
    Мэдэгдсэн Хариулах