“AFC President’s Cup-2014” тэмцээнд зориулж сайдын багцаас 250 сая төгрөгийг гаргахаар болжээ
Ирэх сарын 1-нд Азийн хөлбөмбөгийн холбооны "AFC President’s Cup-2014" тэмцээний хэсгийн урьдчилсан шатны тоглолт манай улсад болох гэж байна. Энэхүү тэмцээний хэсгийн нэг тоглолтыг эх орондоо зохион байгуулах эрх авсан манай хөлбөмбөгийн холбооныхон тэмцээнийг зохион байгуулах бэлтгэлээ базааж байна.

Тэгвэл энэхүү тэмцээнийг зохион байгуулахад зориулж Соёл, спорт аялал жуулчлалын яамны сайдын багцаас 250 сая төгрөгийг гаргахаар болжээ. Уг тэмцээнд манай улсаас Эрчим клуб оролцож байгаа юм. Тус багийн хувьд гурав дахь удаагаа уг тэмцээнд оролцож байгаа нь энэ аж. Энэхүү тэмцээнд оролцохоор Камбож, Непалын багууд манай улсад иржээ.

Тоглолт Олон улсын хөлбөмбөгийн холбооны тусламжаар баригдсан 5000 хүний суудалтай цэнгэлдэхэд болох бөгөөд тасалбарын үнэ 15000 төгрөг юм байна.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
• gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.