Ард түмний хүлээлтээр халхавчилж, авлигачдыг өршөөх хууль
Монгол Улс авлигачдаасаа салж чадах уу, хээл хахууль, улс төрийн, албан тушаалын гэмт хэргүүдээс ангид байж чадах уу. Тэгвэл өнөөдөр манай улс хууль дүрэмдээ анхааран, хуулийн шинэчлэл гээчийг хийгээд ч энэ бүхнээс салж чадахгүй бололтой. Учир нь өнгөрөгч чуулганы хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухайн хуулийн төслийг олон түмэнд хаалттай хэлэлцэн баталсан билээ. Гэвч эл хуулийн үр дагавар олон түмэнд “наадахаасаа” илүүтэй авлига, хээл хахууль, улсын хөрөнгө шамшигдуулсан этгээдүүдэд “өгөөжтэй болох нь нэгэнт тодорхой боллоо.
Энэ хууль бол нийгмийн захиалга, ард түмний хүсэн хүлээсэн тэр хууль  биш харин улс төрчдийн тодорхой зорилгоор гаргасан улс төрийн шийдвэр гэдэгтэй өнөөдөр маргах хүн үгүй байна.
 
Монгол улс түүхэндээ нийт 6 удаа өршөөлийн хуулийг баталжээ
 
Монгол Улс Ардчилсан парламентын түүхэндээ 1991,1996,2001,2006,2009 онд Өршөөлийн тухай хуулийг гаргаж байжээ. Энэ удаагийн хууль бол зургаа дахь удаагийн Өршөөлийн хууль юм. Өнгөрсөн хугацаанд баталсан таван удаагийн хуулиар  7000 гаруй хүн хамрагдаж хорих ангиас суллагдах болон мөрдөн байцаалтын шатандаа хэрэгсэхгүй болгосон байна. Тэдний 3-4 хувь буюу 400 орчим хүн суллагдсаныхаа дараа дахин гэмт хэрэгт холбогдсон байдаг. Монгол Улс 5-6 жилийн түүхэнд нэг удаа Өршөөлийн хуулийг томоохон тэмдэглэлт ойг тохиолдуулан гаргадаг. Энэ удаа УИХ-аас Эдийн засгийн ил тод байдлын хууль болон Өршөөлийн хуулийг Монгол Улсад Парламент засаглалтай болсны 25 жилийн ойн хүрээнд баталсан нь энэ юм.
 
Хоригдож буй иргэдийн гуравны нэг нь өршөөлөөр суллагдана

Хөнгөн болон хүндэвтэр хэрэг үйлдсэн, хүнд гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ял шийтгүүлсэн хүмүүс, жирэмсэн  болон  18 насанд хүрээгүй хүүхэдтэй эмэгтэйчүүд, хөдөлмөрийн чадвараа 70 хүртэл хувиар алдаж, хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэд, насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас хэлтрүүлэхээр тусгасан.  Мөн зарим хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмт хэргийг хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болгох талаар тусгаж, энэ хууль өмнөх ижил хуулиудаасаа хамрах хүрээ нэн өргөн ажээ. 

Гэхдээ хоригдож буй хүмүүсийн яг хэчнээн хувь, мөрдөн байцаах хэрэг бүртгэх шатнаас хэдэн хүн Өршөөлийн хуульд хамрагдахыг УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны дэргэд байгуулж буй комисс тогтоох юм. Хэрэгтэн нэг бүрийн хэргийн материалтай танилцаж, тодорхой тоог гаргана. Урьдчилсан судалгааг Хуульзүйн яам болоод УИХ-ын ажлын хэсэг гаргасан байдаг. Энэ хоёр судалгааны дагуу бидэнд танилцуулснаар  нийт хоригдлын гуравны нэг орчим хувь нь суллагдана гэсэн тоо байна.  
 
Олон жилийн гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүний амь хөнөөсөн эхнэрүүд суллагдахгүй
 
Тодруулбал, Эмэгтэйчүүдийн хорихоос нэлээдгүй хүн суллагдах гэнэ.  Гэхдээ нэг харамсалтай зүйл нь олон жилийн гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүн амины хэрэг үйлдсэн эмэгтэйчүүд өршөөлд багтаж чадаагүй байна. Одоогийн дагаж мөрдөж буй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу гэр бүлийн хүчирхийллийн улмаас ял эдэлж буй хүмүүс хамрагдах боломжгүй байгаа аж. Гэр бүлийн хүчирхийлэлд ял дандаа хүндэрч ногддог. Энэ нь Өршөөлийн хууль бус эрүүгийн хуулиас болоод эдгээр эмэгтэйчүүд өршөөлд хамрагдах боломжгүй байсныг Ц.Оюунгэрэл гишүүн өчигдөр хэлж байсан. 

Л.Гансүх, Г.Дэнзэн нараас эхлээд Ч.Гансүх хүртэл...
 
Тэгвэл энэ хуультай холбоотойгоор ард иргэдийн дунд нэгэн хардлага бий. Энэ бол албан тушаалтнуудын хээл хахууль, улсын хөрөнгө завшсан хэргээр хоригдож, буй, мөн шалгагдаж байгаа этгээдүүд энэ хуулийн хүрээнд суллагдах, хэрэг нь хэрэгсэхгүй болох бололцоо бүрдээд байгаа юм. Үүнийг УИХ-ын эрхэм гишүүд ч өөрсдөө батлан хэлээд байна. Ямартаа ч хуулийн хүрээнд бол тэдгээр улсын хөрөнгө завшсан хээл хахууль авсан этгээдүүдийн гэм буруугаа хүлээж, хэрэг нь шүүхээр тогтоогдсон бол эл хуульд хамрагдаж өршөөгдөх ажээ. 

Тодруулбал, Авлигатай тэмцэх газрын харьяалан шалгадаг албан тушаалын гэмт хэргүүд бүгд хүндэвтэр гэмт хэрэгт хамаардаг. Тэгэхээр хээл хахууль авах, Хээл хахууль зуучлах гэсэн 2 төрлийн гэмт хэргээр шалгагдаж байгаа албан тушаалын гэмт хэргүүдээс бусад нь  өршөөлд хамаарагдахаар болж байгаа ажээ. Ингэснээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэн шалгагдаж байгаа 55 эрүүгийн хэргээс 45 хэрэг өршөөлд хамрагдах дүр зураг харагдаж байгааг АТГ-аас мэдээлсэн билээ. 

Үүнд, алдарт Г.Дэнзэн,  Л.Гансүх  нарын олны танил хэргүүдээс гадна олонд танигдаагүй өөр бусад хэргүүд ч өршөөгдөх нь. Өөрөөр хэлбэл, Г.Дэнзэн нарт холбогдох эрүүгийн хэрэг нь хүндэвтэр хэрэг учраас Өршөөлийн хуульд хамрагдах аж. Зөвхөн Г.Дэнзэн нарт холбогдох хэрэг гэлтгүй олон нийтийн анхаарлыг татсан, олны танил албан тушаалтан нарын холбогдсон хэргүүд ч хамрагдах аж. Татварын хэрэгт холбогдсон Татварын Ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн дарга асан Ч.Гансүх, Тендерийн асуудлаар аавын хаалга татсан Эрүүл мэндийн яам ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Түмэндэмбэрэл гээд нэрлээд байвал олон хүн эл хуульд хамрагдах таамаг ч байна. 
 Ц.Мөнхбаяр өршөөл үзнэ
 
Үүнээс гадна Гал үндэстэн холбооны Ц.Мөнхбаярын хэргийг хэрэгсэхгүй болгох дуулдаж байна. Ж.Батзандан гишүүн энэ талаар “Ц.Мөнхбаярын хэрэг бол терроризм биш, төрийн эсрэг гэмт хэрэгч биш. Байгаль орчны төлөө тэмцэл байсан. Гэмт хэргийн бүрэлдэхүүнийг субъектив талаас харвал гэмт хэрэг биш гэж үзэж байгаа. Тийм учраас энэ удаагийн Өршөөлийн хуульд түүний үйлдсэн гэмт хэргийн 177.1 гэсэн зүйл анги өршөөлд хамрагдсан” гэв.
 
Н.Энхбаяр улс төрд эргэн орох боломж нээгдэнэ
Үүнээс гадна Гурван шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял шийтгүүлээд түүнийхээ нэг жилийг эдлээд гарсан экс Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярын асуудал ч цэгцэрч байгаа бололтой.  Түүний эдлээгүй үлдсэн гурван жил хэрэгсэхгүй болж, түүнд улс төрд эргэн орж ирэх боломж үүгээр нээлттэй болж байгаа гэх. Үнэхээр нээлттэй болсон эсэх нь ирэх жилийн сонгуулиар л тодорхой болох биз ээ. 

Гэхдээ иргэд албан тушаалтнуудын гэмт хэргийг өршөөж байгаад эгдүүцэж байна. Тэд олон тэрбумаар нь улсын хөрөнгө идэж, төсвөөс хумслагчид, авлига хээл хахуулиар баяжиж, гүзээгээ дүүргэсэн дарга нарыг эл хуулиар өршөөх гэж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй хэмээцгээж байна. Иймээс тэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эл хуулийн хүрээнд зүйл заалтаар нь ч болтугай хориг тавих болов уу хэмээн харцгааж байна. Хэрэв Ерөнхийлөгч хориг тавьж, авлигын хэрэгтнүүдийг өршөөхгүй гэвэл Албан тушаалын гэмт хэрэгтнүүд ялаа эдлэн, өршөөлийн хууль зөвхөн ард иргэдэд үйлчилнэ гэсэн үг юм.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bat 2015-08-13 18:54:03
    Ene awilgachidaas xeden tög awch xooson xonoj byi xvmvvstee tawantolgoin möngö gej ögööch
    79.226.75.39
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-08-13 04:28:37
    Авилгачин, хулгайчуудад шорон, буудах 2-л хэрэгтэй.
    150.129.141.221
    Мэдэгдсэн Хариулах
  • naraa 2015-08-13 03:48:19
    hezeenees ene huuli ni heregjij ehleh yum be medej bga hun bval hurdhan helj ogch tuslaach
    202.179.11.62
    Мэдэгдсэн Хариулах
    • зочиг 2015-08-14 08:35:37
      нөхөр чинь гарахаараа чамтай тооцоо хийнэ гэсэн шүү
      202.72.245.46
      Мэдэгдсэн Хариулах
  • ineedtee um 2015-08-13 01:52:56
    baliar avilgalchdiig alj baival taarna
    203.194.114.26
    Мэдэгдсэн Хариулах