Израиль, Палестины энхийн хэлэлцээр мухардмал байдалд орлоо
Израилийн Засгийн газар Иордан голын баруун эрэгт Израиль тосгон барих шийдвэрийг 2008 онд гаргасан билээ. Энэхүү шийдвэрийг эсэргүүцсэн Палестины ХАМАС бүлэглэл Израилийн хотуудад цохилт өгч, хариуд нь Израилийн тал “Цутгамал гахай” ажиллагааг явуулснаар энгийн номхон иргэд амь үрэгдсэн харамсалтай явдал болсон.
 
Иймэрхүү харамсалтай үйл явдлуудыг цаашид ч дагуулсаар байх магадлалтай “Израиль тосгон”-ы шав тавих ёслол өчигдөр боллоо. Ёслолын үйл ажиллагаан дээр Израилийн Ерөнхий сайд Вениамин Натаньяхугийн хэлсэн үг тус улсын эрх баригчид Газын зурвасын талаар эрс хатуу бодлого баримтлах болсныг харуулахын зэрэгцээ Палестин, АНУ-тай харилцах харилцаанд нь нөлөөлөхүйц жинтэй болов.
 
Беньямин Нетаньяху ёслолыг нээж хэлсэн үгэндээ “Бидний санаа угаасаа тодорхой. Иордан голын баруун эрэгт израильчуудын тосгон байгуулж, барилга байшин барин амьдрал цогцлоох болно, тэгээд энэ тосгоноо хэзээ ч орхиж явахгүй. Энэ газар үүрд Израилийн салшгүй хэсэг байх болно” гэжээ. Тэрээр энэ мэдэгдлийг Палестин, Израилийг энхийн хэлэлцээрийн ширээнд суухыг ятгахаар очсон АНУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны төлөөлөгч Жеймс Митчеллийг нутаг буцсаны дараа хийсэн юм.
 
Палестиний түр засгийн газрын төлөөлөгч Набиль Абу Рудейн "Израилийн талын энэ мэдэгдэл сенатор Ж.Митчеллийн хичээл зүтгэл үр дүнгүй болсныг харууллаа” гэж Ассошиэтэд Пресс агентлагт өгсөн ярилцлагадаа өгүүлсэн бол Ж.Митчелл Иорданы нийслэл Амман хотноо хийсэн мэдэгдэлдээ АНУ Палестинийг тусгаар тогтнуулахын төлөө байдгаа дахин илэрхийлээд “Энэ удаагийн оролдлого бүтэлгүйтсэн ч гэсэн хоёр талыг хэлэлцээрийн ширээнд суулгахын төлөө цаашид чадах бүхнээ хийх болно” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.
 
Ингэснээр хоёр улсын харилцаанд гарсан “шарх” анагаагдаагүй хэвээр үлдэж байна. Израилийн тал Палестиний тусгаар тогтнолоор солих гэсэн “Еврей тосгон” барих асуудлыг палестинчууд хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй, тосгон барихаа больсны дараа хэлэлцээрийн ширээнд сууж болох юм” гэсэн бол Израилийн тал Палестинийг пуужингийн хууль бус наймаа хийдгээ боливол энэ талаар бодож үзье гэсэн байр суурьтай байгаа юм.
 
BBC агентлагийн сурвалжлагч Тим Франкс “Хоёр тал хоёулаа хэлэлцээрийн ширээнд суухыг хүсэхгүй байна. Ж.Митчеллийн айлчлал нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон хэрэг боллоо” гэсэн нь дээрх айлчлалыг яг таг оноод хэлчихсэн гэлтэй.
 
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • afsdfa 2015-08-23 22:22:16
    Hitler bol hunee sain tanij ustgah gej oroldson aguu hun. Butelguitsen l bolohoos. Jewish humuus ch ih gai tarina daa delhiid yawaa yawaandaa...
    78.162.75.52
    Мэдэгдсэн Хариулах