Чанаргүй барилга барьсан "Мотиваци" ХХК-ийн захиралд эрүүгийн хэрэг үүсгэжээ
Чанаргүй барилга барьж иргэдийг хуурсан "Мотиваци" ХХК-ийн захиралд эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Тодруулбал, "Мотиваци" ХХК Сүхбаатар дүүргийн 19-р хороо Гоодойн ам гэх газарт иргэн А.Адилцэцэгт амины орон сууц барьж өгөхөөр гэрээ хийж, 90 хувийн төлбөрийг авчихаад хугацаандаа биш, чанаргүй орон сууц барьж өгөн иргэнийг их хэмжээний мөнгөн төгрөгөөр хохироосон байна. Иймээс иргэн А.Адилцэцэг ШӨХТГ-т хандсан бөгөөд түүний өргөдөл гомдлыг Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлсэн байна. Улмаар "Мотоваци" ХХК-ийн захиралд эрүү үүсгэн шалгахаар болжээ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.