Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх комисст мэдэгдэл хүргүүлжээ
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатад Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсэгт МАН-ын бүлэг оролцох боломжгүй гэдгээ мэдэгдсэн мэдэгдэл хүргүүллээ.
 
Уг мэдэгдэлд "Засгийн газраас санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл өмнө нь батлагдаж байсан жишгийн дагуу хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настай хоригдлын ял шийтгэлийг өршөөн хэлтрүүлэх, болгоомжгүй болон хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээдийг ялаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгох зохицуулалттай байсан. Энэ утгаар нь Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг хуулийн төслийг анх дэмжиж, Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхэд оролцож, санал бодлоо илэрхийлж байлаа.
 
Гэтэл хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад АН-ын бүлэг, “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг өршөөлд хамруулж, өмнө нь хэзээ ч гаргаж байгаагүй өргөн хүрээнд өршөөл үзүүлэхийг олонхиороо хүч түрэн батлах болсон. Тиймээс манай намын бүлэг уг хуулийн төслийг дэмжих боломжгүй болж, эцсийн хэлэлцүүлэгт оролцоогүй билээ.
 
Хууль бусаар хөрөнгөжсөн, ард түмний хөрөнгийг шамшигдуулсан, авлигач албан тушаалтнуудыг өөгшүүлсэн, эрүүгийн нөхцөл байдлыг хүндрүүлсэн, ял шийтгэлийн төрийн бодлогыг алдагдуулсан, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах байгууллагын үйл ажиллагааг үгүйсгэсэн, гэмт хэргийн хохирогч болон тэдний ар гэрийн эгдүүцэл эсэргүүцлийг төрүүлсэн, нийгэм, олон нийтийн бухимдлыг бий болгосон, шударга ёс, тэгш боломжийг алдагдуулсан, цаашид гарах өршөөлийн хуулиудад буруу жишиг тогтоосон хууль боллоо гэж МАН-ын бүлэг үзэж байна.
 
Иймд Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлэг хууль, шударга ёс, олон түмнийхээ эрх ашгийг эрхэмлэн уг хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комисст оролцох боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна" гэжээ. 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2015-08-15 03:10:40
    Нэг хармайд цуг байж дандаа худал хуцах юм МАНАН-хан ичих булчирхай даанч алга, ард түмэн минь 16 онд сонгууль бодож өг
    202.170.68.34
    Мэдэгдсэн Хариулах
  • Болдоо 2015-08-14 17:11:00
    Энэ Баярцогт мэдрэл нь муудаа юу даа.Энхбаяр ахыгаа ууланд авирахад нь зардлыг нь даасаар улс төрд орж ирчихээд одоо бүүр Энхбаярынхаа эсрэг цор цор дуугараад,...
    112.72.13.185
    Мэдэгдсэн Хариулах
  • Энхээ 2015-08-14 17:07:11
    Энхбаяр эргэж ирлээ,эх орон одоо л нэг эзэнтэй болох бизээ
    112.72.13.185
    Мэдэгдсэн Хариулах
  • Сэргэлэн 2015-08-14 13:48:33
    Өөрсдөө хүлээн зөвшөөрч хуулиар батлагдсан авлигачдыгаа хотын том дарга, генерал хүрртэл болгодог улс Монголоос өөр байхгүй. Яая даа байз
    103.229.122.48
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-08-14 13:12:38
    Hudlaa shaadag sda nar. Dotroo yamar durtai bga boldoo. Tanai namiin hulgaich nar hamgiin ih urshuugduh bh da
    202.70.46.214
    Мэдэгдсэн Хариулах
  • лхагва 2015-08-14 07:53:36
    одоо ч тэгээд хууль хэрэгжиж хичнээн авилгач, хичнээн хулгайч сулрахыг тоолоод ам амандаа үглээд сууж байх л үлдэж дээ. нам гэдэг зүйл мафь гэж ойлгогддог болж
    103.229.176.131
    Мэдэгдсэн Хариулах
    • Иргэн 2015-08-14 12:31:35
      Ийм хууль гаргах нь зөв шүү дээ, идэж уугаад дараа нь цайруулсаар 20 гаруй жил болсон юм одоо юу нь болохгүй гэж? Болдог юм болдгоороо л болно. АРДЧИЛАЛ мАНдАН
      103.229.120.6
      Мэдэгдсэн Хариулах
  • бат 2015-08-14 06:59:26
    МАН-ыхан тайван бай.Та нартай та наргүй наад хуулинд чинь Ерөнхийлөгч хориг тавина.Түүнийг нь УИХ-ын 1/3 хүлээгээд авна тэгээд л гүйцээ.Аминдаа пиар хийж байгаа...
    112.72.13.49
    Мэдэгдсэн Хариулах
  • Батхүү 2015-08-14 06:11:38
    2016 оны ИХ-ын сонгуульд АН - МАН-аас бусад нам хувь хүнийг сонгохгүй бол энэ намыхан идсэн уусанаараа холбогдоод олонхи болоод ажил явахгүй
    112.72.13.153
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2015-08-14 05:08:00
    АН болиосой доо АТГ-г дэмжээд ч байгаа юм шиг худлаа улстөр хийж улам л нэр нүүрээ бараад л ирэх сонгуулиар яана даа хөөрхийс
    122.201.17.30
    Мэдэгдсэн Хариулах
  • МGL 2015-08-14 04:47:31
    Энэ төр үү, эсвэл мафийн сүлжээ юу. Та минь ээ, хувьсгал хийх цаг нэгэнт болжээ. Ийм төр засаг, доромжлолын УИХ хэрэггүй. Нөгөө хар, хөх, ногоон МОНГОЛууд хаач...
    202.179.20.76
    Мэдэгдсэн Хариулах
  • Zov 2015-08-14 04:34:24
    Tiim baina demjij baina .mongol oron suirleee taminee.idej uusan hereg hiisen humuus sanaandgui hiisen baihuu yasan baihuuu............
    182.160.36.9
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-08-14 04:02:05
    С.Бямбацогт худалаа шоу хийхээ бол
    150.129.143.69
    Мэдэгдсэн Хариулах
  • МОНГОЛ 2015-08-14 03:35:18
    ЭНХБОЛД АРИУХАНААН АРИУХАН ГАЗАР ЗАРААГҮЙ БОЛОРМААГ ЯААГААЧГҮЙ
    202.179.17.23
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-08-14 03:30:38
    Тэгээд С Баяр болон нөгөө хурган дарга нарууд бүгд чөлөөлөгдлээ юу?Яанаа ,за яахав үр хүүхдүүд ,хойд нас гэж байна гээд тайвшрахаас нүгэл нүдээрээ гэдэг дээ Эх ...
    112.72.13.9
    Мэдэгдсэн Хариулах
  • АН-аа бодвол МАН нь арай дээрээ 2015-08-14 03:21:30
    АН үнэндээ Монгол орныг, ард түмнээ сүйрүүллээ. Өлсөж байна. Ядарч байна. Мөнгөгүй болчлоо, хүүхэд өлсөөд уйлаад байна. Авгай тураад яс арьс болчлоо яахваа?
    183.81.171.135
    Мэдэгдсэн Хариулах
    • бат 2015-08-14 04:15:46
      Гэдсээ тэжээж чадахгүй байж юу гэж авгай авч олон хүүхэд гаргасан юм хохь чинь.Арчаагүйгээ хэнд гайхуулаад байгаа юм.
      112.72.13.209
      Мэдэгдсэн Хариулах
  • ккк 2015-08-14 03:16:14
    Эдгээр хүмүүс "цэвэр" хүмүүс мөн үү?????????????????????????????????????????????????
    150.129.141.178
    Мэдэгдсэн Хариулах
  • qer 2015-08-14 02:52:14
    Ta nar bolio. Ichihgui garuud yumaa. Jujig toglood
    150.129.140.171
    Мэдэгдсэн Хариулах