Галт уул дэлбэрчээ
Эквадор улсын нутаг дэвсгэрт байрладаг Котопакси галт уул дэлбэрсэн талаар мэдээллээ. Галт уулын тогооноос 5 км өндөр утаа суунаглаж байна. Галт уул 4 удаа дэлбэрсэн ч, дэлбэрэлт гадагшаа хальж гараагүй тогоон дотроо болсон гэжээ. Үүний дараа Котопакси галт уул халуун үнс нурмаа цацаж төв замууд, айлын байшин барилгууд, автомашинууд үнсэнд дарагдсан байна.

Холбогдох хүмүүс галт уулын ойр орчим дахь цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хаажээ. Мөн ууланд авирагчид, аялагч жуулчдын хөл хөдөлгөөнийг хорьжээ. Котопакси галт уул Андын нуруунд оршдог, дэлхий дээрх хамгийн идэвхтэй галт уулнуудын нэгд тооцогддог, 5,987 метр өндөр цаст уул юм. Эквадорын нийслэл Кито хотоос  ердөө 50 км зайд байдаг галт уул 1877 онд асар хүчтэй дэлбэрч байсан байна. Харин энэ оны 4 дүгээр сараас идэвхжиж эхэлжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.