Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг хуулийн хугацаанд хэлэлцэхийг шаардлаа
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах эсэх асуудлыг байнгын хорооны хуралдаанаас тодорхойгүй хугацаагаар хойшлуулсантай холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар мэдээлэл хийлээ. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд огцруулах саналыг 2014 оны тавдугаар сарын 29-ний өдөр УИХ-ын даргад өргөн барьсан.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “...Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бол ... огцруулах саналыг холбогдох Байнгын хороо долоо хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана” гэж заасан. Өнгөрсөн долоо хоногт дэгийн хуулийн энэхүү хугацаа дууссан бөгөөд эхний удаад нь УИХ дахь АН-ын гишүүд байнгын хорооны хуралдаанд ирэхгүй, санаатайгаар ирц бүрдүүлэлгүй, дараагийн удаад нь Н.Батбаяр сайд өвчтэй гэсэн эрүүл мэндийн шалтгаанаар уг асуудлыг энэ долоо хоногт болгон хойшлуулсан. Гэтэл өнөөдрийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ асуудлыг “судалж үзэх” гэдэг нэрийн дор хойшлуулах горимын санал гаргаж, уг саналаар нь Байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар санал хураалгаж, олонхийн саналаар асуудлыг хэлэлцэхийг хойшлуулсан.

Иймд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх заалтыг хэлбэрэлтгүй мөрдөж, бас мөрдүүлж, нэн даруй Байнгын хорооны хуралдааныг хуралдуулж, уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхийг УИХ-ын дарга, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар нарт МАН-ын бүлэг сануулж, шаардаж байна. Энэхүү шаардлагыг хүлээж авахгүй бол холбогдох Байнгын хорооны даргыг Үндсэн хуулийн Цэцэд өгч дүгнэлт гаргуулна гэлээ.

П.УНДРАМ
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • бид хэн болоод байна аа 2014-06-11 08:27:11
    Ардчилсан намын үлгэрийг сонсоод л гэрлийн хурдаар хөгжих нь гэж баясаад л ашгүй Чингис бондоор хэд хэдэн үйлдвэртэй болоод л харь хол хэсч хүний өмнө бөхөлзөхгүй эх орондоо ажиллаж сайхан амьдрах нь гэж баясаад л байлаа Монголчууд. Тэгтэл их санасан газа
    202.179.11.90
    Мэдэгдсэн Хариулах
  • Жирийн л иргэн байна аа 2014-06-11 08:17:18
    Яаж ийж байгаад бултаад байх бололтой юм аа. Энэ 100 хоногт Монгол улс эдийн засгийн хүндрэлээс гарлаа юу. Ганц хэрэглээ шуудай гурил, өмх махны үнэ ч талийлаа. Ноён долларын ханшийг барилаа гээд л сүржигнээд байсан нөгөөх нь 2 хоноогүй 1780 руу ойртсон
    202.179.11.90
    Мэдэгдсэн Хариулах
  • sana 2014-06-10 16:34:58
    bolj bolj yag l oorsdiinh n argiig hereglesen bha oodoo shidsen chuluu ooriin tolgoi deer gej
    76.16.137.71
    Мэдэгдсэн Хариулах
  • Dorj!!!! 2014-06-10 09:59:01
    Batbayar said zail aa!!!chi Mongoliig hemryyllee!!!odoo bolloo!!!er ni 45 hongoiin dotor chamaig zailahgyi bol zys asgaryylsan siryyn temzel bolj magadgyi syy!!!!nobs ooo!!!ardchilsan heneetnyyd ee!!!Elbegdorjiig chini zailyylana!!!!Altanhuyagiig chini za
    193.52.65.30
    Мэдэгдсэн Хариулах