Мото спортоор бага насныхан өрсөлдөнө гэвэл таны ой тоонд буухгүй байж болох. Тэгвэл олон улсад мото спортын төрөлд хамгийн бага насны ангилал буюу 2-6, 6-10 нас гэсэн хүүхдийн ангилал байдаг юм байна.
Иймээс Монголын авто машин, мотоциклын холбооноос зохион байгуулах гэж байгаа энэ удаагийн уралдаандаа дээрх хоёр насны ангиллыг оруулжээ.
Тодруулбал, “Мотокроссын нээлтийн уралдаан-2014” энэ сарын 11 буюу ирэх ням гарагт Морингийн даваанд болох юм. Уг тэмцээн нь мэргэжлийн, сонирхогчийн, өсвөрийн, хүүхдийн гэсэн дөрвөн ангиллаар болох аж.
Уг уралдааны талаар зохион байгуулагчид нь “Мото спорт өндөр эрсдэлтэй спортын төрөлд ордог ч эрсдэл нь мэргэжлийн тамирчин хүмүүст голдуу тулгардаг. Хүүхдийн болон сонирхогчийн ангилалд харьцангуй эрсдэл бага. Учир нь зам талбайг нь мэргэжлийн хүмүүс тамирчдын түвшинд мөн хүүхдүүдийн мотоциклын хүчин чадалд тааруулаад засдаг. Иймээс осол гэмтэл олон улсад маш ховор тохиолддог. Хүүхдүүд маань хамгаалалтын хувцсаа бүрэн өмсч уралдаандаа оролцох хэрэгтэй” гэлээ.
Дашрамд дуулгахад, мото спортын уралдаанд бага насны долоон хүүхэд өрсөлдөхөөр бүртгүүлээд байна.
Г.Уянга
Оллоо.мн