“Khan Bank Open 2015” гольфийн нээлттэй тэмцээн амжилттай болж өнгөрлөө
ХААН Банк, Монголын гольфийн холбоотой хамтран “Khan Bank Open 2015” гольфийн тэмцээнийг 08-р сарын 23-ны Ням гарагт “Маунт Богд” гольфийн талбайд амжилттай зохион байгууллаа.     
 
Уг тэмцээнд БНСУ-ын Гольфийн холбоо, Kevin.B сургалтын төв,  Монголын Гольфийн холбооны гишүүд, тамирчидаас бүрдсэн гадаад дотоодын нийт 72 тамирчин оролцлоо. Тэмцээний дүнгээр Б.Мөнхбаатар нэгдүгээрт байрт, Ц.Мөнх-Оргил дэд байрт, Б.Алтайбаатар гуравдугаарт байрт тус тус шалгарч цомын эзэд боллоо. Харин Handicap-н төрөлд Г.Тамир нэгдүгээр байрт, Ю.Цолмонбаатар дэд байрт, Б.Батмөнх гуравдугаар байрт тус тус шалгарлаа. Энэ өдөр Д.Хатанбаатар эхний цохилтоор бөмбөгийн нүхэнд оруулах (Hole In One) тохиолдлыг үзүүлсэн нь тэмцээнийг чимж байлаа.


 
Гольфийн спорт нь хүндлэлд суралцах, сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чадах, тэсвэр хатуужил суулгах спорт юм.  Тэр ч үүднээсээ биеэ зөв авч явах, бусдыгаа хүндэтгэх гэсэн хувь хүний соёлтой холбоотой олон дүрэм мөрдөгддөг учраас гольфийн спорт ёс суртахуунтай зарчимтай байхыг шаардаж байдаг.  Мөн түүнчлэн бизнесийн  хүрээнийхэнд  харилцаа холбоо бий болгох, түншийн харилцаагаа бататгах боломжийг олгодог давуу талтай.   
 
Гольфийн спортод үнэтэй хувь нэмэр оруулж хамтран ажилласан ХААН Банкны хамт олонд Монголын гольфийн холбооноос талархал илэрхийлж, өргөмжлөл гардууллаа. 
Бусдад түгээх
  • gplus