Үнэт чулуу хууль бусаар олборлогчдод хариуцлага тооцдог болъё
Монгол Улс ханган ний­лүү­лэгч биш үйлд­­вэрлэгч орон байх учиртай. Харамсалтай нь Монголчуудын гадаад зах зээл дэх “дүр” бол ер­дөө л хан­­­ган нийлүүлэгч. Ялан­гуяа бай­­­­галийн гаралтай бүтээг­дэ­хүүн, ховор ан амьтны арьс, үс бусад түүхий эд, алт, зэс, нүүрс, жонш, байгалийн чулуу гээд байгаа бүхнээ гадаад зах зээл рүү түүхийгээр нь гаргаж бай­­­на.

Ялангуяа урд хөрш рүү түүхийгээр нь экспортод гар­гасан бүхнийгээ эргүүлээд өн­дөр үнэ төлж худалдаж ав­даг гэвэл хошин шог шиг л сонстох. Гэтэл үнэндээ бай­дал ийм л байна. Монгол Ул­саас хил давуулж байгаа бү­хэн “байгалийн гаралтай”, “эко­ло­гийн цэвэр бүтээгдэхүүн” гэсэн то­д­отголтой.

Тиймээс ч хил да­вууллаа л бол гадны хууль бус наймаачид алгаа тосоод байж байдаг аж. Ялангуяа сүү­лийн жилүүдэд байгалийн төр­цөөрөө чулууг хууль бусаар хил давуулах наймаа цэцэглэл, зо­хион байгуулалттай гэмт хэр­гийн сүлжээ, бүлэглэлүүд аль хэдийнэ бий болжээ. Алт ухаж, амьдралаа залгуулдаг, хөдөө­гийн буйдхан сумдад нинжа нар л байдаг тухай ойлголт өнгөрч хууль бус хориотой бизнесийн өөр нэгэн сүлжээг хэдийнэ “цэ­цэглүүлж” амжсан байна.

Тод­руулбал, Улаанбаатар, Дархан, Эр­дэнэт, Сайншанд зэрэг төв суу­рин газруудад хууль бус чу­лууны наймаа эрхэлдэг бү­лэглэл бий болсон тухай ал­баны эх сурвалж мэдээлсэн юм. Одоогоос 14 жилийн өмнөөс буюу 2000 оноос говийн айм­гуудаас хувиараа ашигт малт­мал олборлогчид гоёлын болон үнэт чулууг хууль бусаар их хэмжээгээр экспортолж эхэл­сэн байна. Албаны эх сурвал­жийн мэдээллээр жилдээ 6-9 тонн үнэт чулуу хууль бусаар гарч хил давдаг аж. Ихэвчлэн  үз­­мэн мана, чүнчигноров, ка­вар­цит, ногоон цахиурын төр­лийн чулуунуудыг олборлож мон­голчууд говийн аймгуудаас ол­борлож, урд хөрш рүү гаргаж бай­на.

Хятадууд Монголоос хэт хямд үнээр сорчилж авсан чу­луугаа засч,  янзлаад бусад оронд өндөр үнээр экспортолж, их хэмжээний ашиг олдог аж. Тухайлбал, Дорноговь айм­­гийн Айраг сумаас олд­сон нэг метр гаруй урттай чүнчигно­ров Хонконгийн чулууны бир­­­жид нэг сая ам.доллараар за­­рагдсан мэдээ бий. Гэтэл ма­­­най нинжанууд иймэрхүү хэм­­жээтэй чүнчигноровыг 200 мян­­ган  төгрөгөөр л хятадуудад зарж орхидог аж.

Түүнчлэн өн­гөрсөн онд 220 кг оюу хууль бусаар хил гаргах гэж бай­гаад боомт дээр баригджээ. Оюу нь хагас үнэт чулуунд тоо­цогддог юм байна. Ер нь говийн аймгуудаас олборлосон бай­галийн төрцөөрөө чулуу Мон­голд кг 45-85 мянгад хүрдэг гэнэ. Харин БНХАУ-ын зах зээл дээр 120-540 мянган төгрөгийн үнэд хүрдэг юм байна. Үүнээс гад­на Хөвсгөл аймгийн Цагаан­нуур сумын нутгаас 4-5 жилийн өм­нөөс хаш чулууг олборлож эхэл­сэн юм.

Хашийг Хөвсгөл аймаг болон ОХУ-ын нутгаас ол­борлодог байна. Өнгөрсөн онд 20 кг хаш чулууг хууль бу­саар хил давуулахыг завдсан зөр­чил илэрчээ. Нэг кг хаш чу­луу урд хөршид 80-120 мян­ган ам.долларт хүрдэг юм бай­на. Үүнээс гадна Өмнөговь айм­­гийн Гурвантэс сумаас хас чулуу илэрснээр хууль бус най­маачдын цуваа тийш чиглэ­жээ. Хас нь алмазын дараа үнэт чулуу гэгддэг бөгөөд сүүлийн жи­лүүдэд их хэмжээгээр ол­бор­лож, урд хөршийн зах зээлд нийлүүлсээр байна.

Мөн өнгөрөгч хоёрдугаар са­рын 13-нд байгалийн солир чу­лууг хууль бусаар гаргах гэж байгаад баригджээ. Солир нь БНСУ-д нэг сая ам.долларт хүр­­дэг юм байна. Түүнчлэн Дор­­ноговь аймгийн Хатанбулаг су­­мын Ханги- Мандалын боом­тоор БНХАУ-ын 13 иргэн 16 нэр төр­лийн 84 хайрцаг үнэт чулуу гар­гах гэж байгаад ху­раалгажээ.

Хэдийгээр хилчид боомт дээр энэ мэт хууль бус үйлд­лийг таслан зогсоож, өдий тө­дий­гөөр нь чулууг хурааж аван, ул­сын орлого болгодог ч манай ул­сад энэ талаар баримтлах ха­туу бодлого үгүйлэгдэж бай­на. Хамгийн харамсалтай нь Мон­гол Улс дээр нэр дурьдсан чулуу­нуудыг барилгын мате­риалд тооцдог нь эргээд хуу­лийн хүрээнд хариуцлага тоо­цох үндэслэл болдоггүй аж. Иргэд ч үүнийг асуудал болгож хэ­­лэлцээд байдаггүй.

Бараг өдөр тутамдаа хууль бусаар чу­луу хил давуулахыг завдсан мэ­дээ хэв­лэлийн хуудаснаа “залар­даг” ч тэгтлээ асуудал болгоод араас нь хөөцөлдөөд явсан нь үгүй. Алт, мөнгө л үнэтэйд тоо­цогддог мэт ойлголтоо таяг­дан хаяад байгалийн үнэт чулуу­ныхаа араас сэтгэлээ чилээхгүй бол хэдхэн жилийн дараа Мон­гол орон ямар ч үнэт чулуугүй болох нь.

Чулууны бизнес эрхлэгчдэд хариуцлага тооцдог болъё
 
Монголд үнэт чулууны чиг­лэлээр геологийн судалгааг хуу­чин нийгмийн үед оросууд­тай хамтарч хийсэн тул үнэт чу­лууны дээжүүд ОХУ руу  зөөгд­жээ.  Тиймээс ч нөөцийн талаарх мэдээлэл тодорхой биш байдаг аж. Үүнээс гадна түү­хийн байгалийн чулууг хууль бусаар хил давуулахыг завд­сан тохиолдолд ногдуулах шийт­гэл, хуулийн хүрээнд ха­риуцлага тооцох асуудал хэзээд ор­хигдсоор иржээ.

Энэ бүхэн Монголд чулууны хориотой бизнес амь бөхтэй оршин тогт­нох үндэс нь болж байна. Ялан­гуяа үнэт чулууны хэрэгт эрүү үүсгэх эрх зүйн орчин байх­гүй, хураасан чулуугаа хаа­на хадгалах, хэрхэн улсын ор­лого болгох, үнэлгээг яаж тог­тоох вэ гээд олон асуудлыг зохи­цуулах хууль эрх зүйн баримт бичиг байхгүй байгаад асууд­лын гол нь байгаа юм. Тий­мээс ч  нэг нь хураасан, нэг нь хохирсон нэртэй өнгөрч бай­на. 

Бид байгаа бүхнээ га­дагш нь тавиад туучих биш дотоод­доо эцсийн бүтээгдэхүүн үйлд­вэрлэж, үүнийгээ эдийн зас­гийн эргэлтэд оруулах ёс­той. Арьс, ширээ түүхийгээр нь экспортлочихоод арьсан гут­лыг гаднаас өндөр үнээр им­порт­лох учиргүй. Ноос, ноо­луу­раа тэр чигээр нь хямд үнээр тушаачихдаг байх ёсгүй. Чоно, зээрээ жийп хөлөглөсөн хята­дуудад хядуулаад дуусгах ёс­гүй. Энэ бүхэн монголчууд бид­ний өмч. Эх орны минь шир­хэг чулуу ч монгол хүн надад, чамд үнэ, цэнэтэй байх ёстой.

Үнэт эрдэнийн чулуу­гаа  түү­гээд хэдэн халтар төгрө­гөөр сольчихдог биш ядаж, засч хэлбэржүүлдэг тех­ник технологитой, бие даан экспор­тол­дог, дагнасан үйл ажил­лагаа эрхэлдэг нэг ч гэсэн үйлд­­вэртэй болохсон.  Цааш­лаад дагаж мөрдөх стандарт бо­ловс­руулах, хууль эрх зүйн ор­чинг бүрдүүлсэн баримт би­чиг, дүрэм журам гаргахад хол­богдох хүмүүс нь хошуугаа биш хуруугаа хөдөлгөх хэ­рэг­тэй байна.

Байрнаасаа хө­дөл­сөн чулуу гурван жил зов­дог гэлцдэг. Гэтэл шуудай, шуудай­гаар нь урд хөрш рүү урсгаж бай­гаа хууль бус наймаачид хэд­хэн халтар төгрөгөөс болж эх орноо эмтэлж байна. Мод бай­сан бол эргээд ургана гэхсэн. Харам­салтай нь чулуугаа түү­гээд дуусгачихвал эрдэнийн зур­гаан үсгээр эх орныхоо нэрийг бичих хөг өнгөрнө шүү дээ, монголчууд минь.
Монголын мэдээ
Х.Өнөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2022-10-17 09:54:24
    Байгаль орчны яам нь чингэлэг чингэлгээр чулуу гаргахад зөвшөөрөл олгохоод бна хятадуудад Өм Булганыхан Өвөрхангай Богдынхон чингэлгийн нь дүүргэж бна Болиул
  • zochin 2017-11-25 11:59:03
    chuluug tomchuud toohgui bolhoos jiriin bidend ashiglaval asar ih ajliin bair. amidral bii ...chuluug ashiglahad .baigald alt shig hohirol uchiruulahgui .
    203.91.117.8
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-06-11 07:14:20
    Яасан эх оронч хулгайч вэ? Томчуул нь өдий төдийгээр нь идэж ууж байхад тэр хүмүүс амьдрахын эрхэнд өөрийнхөө хүч чадлаар олж авч амьдралаа залгуулж байгаа улсууд шүү дээ. Хориотой юм руу хүмүүс хошуурдаг. Тэгсэнээс тодорхой хэмжээний татвар хураамж аваа
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • bi 2014-06-11 05:10:24
    хорино, цагдана гэж байхын оронд ядаж чулууны зах байгуулая гэж бодож болдоггуй л юм байх даа. тэнэг вэ?
    114.242.248.178
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-06-11 01:46:02
    хөндөж байгаа сэдэв нь зөв боловч чулууг хууль бусаар зарах үнэ ханшийн мэдээлэл өгөөд байгаа мэт сэтгэгдэл төрлөө
    202.21.118.98
    Мэдэгдсэн Хариулах