Монгол Улсын Төрийн соёрхолт яруу найрагч Ринчиний Чойномын нэрэмжит “Оюухай-2014” наадам энэ сарын 13-15-ны хооронд Хэнтий аймгийн Дархан суманд зохион байгуулагдах гэж байна. Эрх чөлөө, чөлөөт сэтгэлгээний яруу найргийг хөгжүүлэх, ном соёлын үйл ажиллагааг хөгжүүлэн дэлгэрүүлэх зорилгоор зохиогддог тус наадам анх 1993 онд зохиогдож байсан бөгөөд энэ жил ес дэх удаагаа зохиогдох гэж байгаа нь энэ.
Тус наадамд оролцохоор эхний шатны шалгаруулалтанд 90 гаруй найрагч бүтээлээ ирүүлсэнээс хоёр дахь шатанд шалгарсан 25 найрагчийн нэрс тодорсон байна.
Үүнд Б.Алтанхуяг, Л.Ганзул, Н.Минжинсайхан, А.Түмэнбаяр, Э.Хишигсүрэн, С.Начин, Б.Энхтөр, О.Цэнд-Аюуш, Б.Энхжаргал, Б.Төгсжаргал, М.Уянсүх, Д.Гансүрэн, А.Анхбаатар, Б.Чулуунцэцэг, Э.Гантулга, В.Нэргүй,Т.Дарханхөвсгөл, М.Наранболд, Ш.Батцэцэг, Г.Ишхүү, Т.Саранчимэг, Д.Наранцэцэг нарын 22 найрагч шалгарчээ.
Үүн дээр Монголын Оюутны “Сүмтэй бударын чулуу” яруу найргийн наадамд эхний гурван байр эзэлсэн Г.Оргилболд, Р.Улам-Оргих, Г.Сүхбаатар нар нэмэгдэн шүлгээ унших аж.
Г.Уянга
оллоо.мн