320 мянган төгрөгийн сэтгүүлд Б.Дэлгэрмаа зөвлөх нэр холбогджээ
“Хүннү Лорд” ХХК Засгийн газрын нэрийг барин 160 ам.долларын үнэтэй сэтгүүл зарж байсан мэдээлэл гараад байгаа. Тэгвэл үүнтэй холбоотойгоор тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Баттөмөр хэвлэлд ярилцлага өгсөн байдаг. Тэрбээр “Бүх зөвшөөрөл нь байгаа. Бид ямар ч хууль зөрчөөгүй. Гуравдугаарт, 160 ам.долларын сэтгүүл гээд байгаа зүйлээс нэгийг ч зарж борлуулаагүй. 160 ам.долларын үнэтэй сэтгүүл биш. Цагдаа, тагнуул гээд 2-3 газраар шалгаж байна. Удахгүй үнэн зөв нь тогтоогдох байх” гэсэн юм.
 
Тэгвэл бүх зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулсан гэх түүний үг оргүй биш бололтой. Учир нь Буянт –Ухаа боомтын Гаалийн газрын дарга З. Сырымбек “Хүннү лорд” компанид илгээсэн албан бичиг ил гарч эхэллээ. Уг албан бичигт “Access нэртэй сэтгүүл худалдан борлуулах цэг байгуулахад шаардагдах хоёр м.кв талбайг ашиглах хүсэлтэд татгалзах зүйлгүй” хэмээжээ. З.Сырымбек нь УИХ-ын гишүүн А.Бакейгийн эхнэрийн дүү гэх мэдээлэл гарч байгаа бөгөөд энэ бүхний цаана Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа байсан гэх мэдээлэл ч гарч байгаа юм. Харин Засгийн газраас энэ талаар албан ёсоор мэдээлэл хийгээгүй байна.
 
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2015-09-03 05:10:25
    Та нар бүгдээрээ л луйварчид бөгөөд энэ үйлдлээрээ ард түмнийг залхааж байгаа шүү дээ.
  • WAVY 2015-09-03 03:33:43
    Үнэхээр зарагдаж байсан нь тогтоогвол Монгол улсын нэр хүндийг хогтой хутгасан хэрэг болно доо.
  • zochin 2015-09-02 19:44:08
    eo eo yamar aimaar tsaraitai yum be .
  • mungunchimeg  2015-09-02 07:28:50
    Yaj ch setgesen ter setgeliin 160 dollar air baitygai 10 dollaraar hyn avhyy Gadaadiinhan haana yundaa munguu zarhaa dendyy sain medne
  • Иргэн 2015-09-02 07:10:19
    2016 онд ч гоё юм их болох байх аа. АН-ынхан буухаасаа өмнө амжаад өөрсдийгөө шалгуулахгүй байх зорилгоор өршөөлийн хуулийг баталчихсан чинь хориг тавьчихсан.
  • Зочин 2015-09-02 05:31:48
    АН-ынхан ч будаа болж байна доо. Дараагийн араатангууд нь хэлээ унжуулж, шүлсээ гойжуулаад 2016-ыг хүлээж байна.
  • Зочин 2015-09-02 04:54:54
    Ичиж амьдраасай дүүгээ газрын дарга болгоод улсын мөнгө цохих гэж уйлаарч байгааг эсэргүйцэж бна. Маргадтай нь БУУЛГА.
  • Zochin  2015-09-02 04:17:52
    Мэдээж Дэлгэрмаа зөвлөх оролцоно энгийнээр бодсон ч ойлгомжтой. Дүү Маргад нь Аялал жуулчлалын газрын дарга тэд нийлж АЖ-ын зар сурталчилгаа нэртэй идэж бна
  • Б.БАТ-ЭРДЭНЭ 2015-09-02 03:58:10
    ЗӨВ ШҮҮ
  • Болд 2015-09-02 03:56:37
    Дэлгэрмаа энэ хэрэгт холбоотой гэж үү, Албан тушаалын хэрэг байна даа. АН-ынхан бүр хэтэрлээ.2016 он хурдан ирээсэй.
    103.229.120.73
    Мэдэгдсэн Хариулах