Эрээн рүү хураамж, татвар төлөхгүйгээр нэвтэрдэг боллоо
Замын-Үүдийн боомтын захиргаанаас БНХАУ-ын Эрээн хотын удирдлагуудтай хоёр улсын талаас авдаг олон төрлийн төлбөр хураамжийг цэгцлэх, хөнгөвчлөх талаар албан уулзалтыг хийсэн байна.

Уулзалтын үр дүнд Эрээн хот руу зорчих монгол иргэн бүрээс таван юанийн хураамж авдаг байсныг өчигдрөөс эхлэн хүчингүй болголоо. Ингэснээр Монгол Улсын иргэн бүр ямар нэгэн хураамж, татвар төлөхгүйгээр Эрээн хот руу нэвтрэх эрхтэй болж байгаа аж. Эрээн хот руу нэвтрэхэд Монгол Улсын иргэд жилд дунджаар 12 000 000 юань буюу 2 000 000 ам.долларын хураамж төлдөг байсныг ийнхүү хүчингүй болголоо.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine