Малын бруцеллёзын лавлагаа лабораторийн нээлт болно
10:00 цагт: Малын бруцеллёзын лавлагаа лабораторийн нээлт Улсын Мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторит болно.  Уг лавлагаа лаборатори байгуулагдсанаар манай улс бруцеллезийн оношлогоог олон улсын түвшинд хийх боломжтой болно.
 
10:00 цагт: Амьдралын боломж тааруу айлын хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл гардуулах арга хэмжээ Нийслэлийн Баянгол дүүргийн халамжийн хэлтсийн байранд болно.
 
11:00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд анх удаа үндэсний шилдэг ялагч нь нэг сая төгрөгийн шагналтай “Хатан дуулал-2015” урлагийн наадам зохион байгуулагдана. Наадмын талаар БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газар, “Хатан дуулал” ТББ-аас хамтран "Монгол ньюс" Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
 
11:00 цагт: Улс төрийн намуудын зөвшилцөх уулзалт Төрийн ордоны "Б" танхимд  болно. Улс төрийн бүх намын төлөөлөл удирдлагууд оролцоно. /Төрийн ордонд нэвтрэх эрхийн үнэмлэхтэй сэтгүүлчид сурвалжлах боломжтой/
 
11:30 цагт:  “Гранд лайн” ХХК-иас гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ажлын явцын талаар "Монгол ньюс" Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ
 
12:00 цагт: Арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэж нэгтгэн хөгжүүлэх Нийслэлийн Эмээлтийн хөнгөн үйлдвэр, үйлдвэрлэл технологийн парк ОНӨТҮГ бүтээн байгуулалтын ажлаа эхэлж байгаатай холбогдуулан  хийх ХУД-ийн 13-р хороо Шар хөцийн хоолой, Эмээлтийн газар дээр барилга угсралтын ажлын цахилгаан хангамжийн ажлын нээлт болно. ХУД, Эмээлтийн каръеруудын ойролцоо.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.