Нийслэлийн нутаг дэвсгэрт цацрагийн аюулгүй байдлыг хангах хөтөлбөр боловсруулна
Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/367 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу  Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт цацрагийн аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг байгууллаа.

Ажлын хэсгийн даргаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал ажиллах бөгөөд Онцгой байдлын Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар, Цөмийн энергийн газар, тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагын төлөөлөл ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтжээ. Нийслэлийн Засаг дарга уг хөтөлбөрийн төслийг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар 06 дугаар сарын 05-ны дотор багтаан хэлэлцүүлэхийг Ажлын хэсэгт үүрэг болголоо.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongol 2014-05-08 07:08:37
    баярлууштай арга хэмээ байна. Гэхдээ зөвхөн нийслэлдээ гэдэг сонин байна. Хөдөө аймаг сум орон нутаг яах вэ