Пара буудлагын тамирчин З.Ганбаатар "Дэлхийн цом"-оос хос медальтай ирэх нь
АНУ-ын Форт Бенин хотноо пара буудлагын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн болж, манай улсаас эх оноо төлөөлөн оролцсон “Аварга” клубын тамирчин спортын  мастер З.Ганбаатар алтан медаль хүртлээ. Тэрбээр 50 метрийн сонгомол гар бууны төрөлд оролцож, арван шатны нийлбэр дүнгээр 178.2 оноогоор алтан медалиар энгэрээ мялаалгалаа. Түүний амжилт гану энэ биш.

Учир нь тэрбээр өмнө нь 10 метрийн гар бууны дасгалд хүрэл медаль хүртээд байсан бөгөөд уг төрөлд   есөн сум тавьж 170.2 оноогоор гуравдугаар байр эзэлсэн юм.

Ийнхүү Спортын мастер З.Ганбаатар нь 2014 оны дэлхийн цомын тэмцээнээс эх орондоо хос медальтай ирэх нь.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.