Хятадын нэрт сэтгүүлч Гао Юү баривчлагдсан байжээ
Энэ жил 70 нас хүрсэн Хятадын нэрт сэтгүүлч Гао Юү-г цагдаагийн газраас баривчилсан болохыг албаны эх сурвалжаас иш татан Синьхуа агентлаг мэдээлсэн байна. Түүнийг гэр бүлийнхэн болон найз нөхөд нь 4-р сарын 24-ны өдрөөс эхлэн сураггүй алга болсон хэмээн цагдаагийн газар мэдүүлсэн байсан юм. Синьхуа агентлагийн мэдээлснээр түүнийг улсын нууцад хамаарах чухал бичиг баримтыг гадаадын вэб сайтад дамжуулсан хэмээн буруутгаж эрүүгийн хэрэг үүсгэжээ.  

Тэрээр сүүлийн үед ялангуяа Тяньанмены талбайд болсон хэрэг явдалын ой дөхөж байгаа энэ үед засгийн газрын бодлого үйл ажиллагааны талаар хэд хэдэн удаа шүүмжилсэн өнгө аястай нийтлэл бичсэн нь түүнийг ийм байдалд хүргэсэн гэж үзэх хандлага өндөр байна. Түүнийг буруутгаж байгаа гадаадын вэб сайтад мэдээлэл дамжуулсан асуудал нь 2013 онд болсон үйл явдал бөгөөд Гао Юү-г хууль бусаар олж авсан гэх мэдээллээ гадаадын нэгэн вэбсайтад илгээсэн бөгөөд бусад олон нийтийн мэдээллийн хэрэгсэлүүд хуулан нийтэлж дэлхий дахинд тараасан юм.  
Хятадын төрийн мэдлийн телевиз болох CCTV-гээр түүний буруугаа хүлээн уучлал гуйж байгаа бичлэгийг харуулсан байна. Бичлэгт түүнийг нүүрийг далдалсан байсан бөгөөд “би үндэсний ашиг сонирхолын эсрэг заналхийлсэн үйлдэл гаргаснаа хүлээн зөвшөөрч байна, гэмшиж буруугаа хүлээж байгааг минь хүлээн авч уучлал үзүүлнэ үү” хэмээн хэлж байгаа ажээ. Гэхдээ энэ хүн чухам Гао Юү мөн үү гэдэг нь ихээхэн эргэлзээтэй байгаа юм.

Товчхон
  • Сэтгүүлчийн анхны гараа - 1979 онд “China News” –т сурвалжлагч
  • 1988 онд Economics weekly буюу Хятадын эдийн засгийн долоо хотог тутмын сэтгүүлийн ерөнхий редактор, мөн үүний хажуугаар Хятад, Гонгонгийн олон сонин сэтгүүлд чөлөөт сэтгүүлчийн ажил хийдэг байсан
  • 1988 онд Гонконгийн Mirror Monthly сэтгүүлд Бээжин хотын даргын тухай бичсэн нийтлэлээсээ болж баривчлагдаж байсан бөгөөд хотын дарга түүнийг “ард түмний дайсан” гэж мэдэгдэж байжээ
  • Түүнийг 1989 онд болсон Тяньанмены талбайд болсон хэрэг явдалын дараа баривчлан хорьсон бөгөөд 15 сарын дараа эрүүл мэндийн шалтгаанаар сулласан
  • 1993 оны 10 сард дахин баривчлагсан бөгөөд 1994 оны 11 сард улсын нууцыг задруулсан гэсэн шалтгаанаар 6 жилийн ял өгсөн.
  • 2014 оны 4-р сарын 24 мөн улсын нууцыг гадаадын вэб сайтад өгсөн хэргээл баривчлагдаад байгаа
Шагналууд
1995 онд Эрх чөлөөний Алтан үзэг
1995 онд ОУ-ын эмэгтэй сэтгүүлчдийн медиа сангийн Сэтгүүлийн эр зориг
1999 онд UNESCO-гийн Хэвлэлийн эрх чөлөөний шагнал
2000  онд Хэвлэлийн эрх чөлөөний төлөө тэмцсэн 20-р зууны шилдэг 50 сэтгүүлчийн нэг
 
 Uno
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Мао 2014-05-08 14:38:05
    Ёсоор тэмцэхээс бус, хүчээр тэмцэж болохгүй. Мао Зедун.