Пакистан улс Талибан хөдөлгөөнийхөнтэй энхийн хэлэлцээр хийнэ
Пакистаны Ерөнхий сайд Наваз Шариф “Талибууд сүүлийн өдрүүдэд цуврал халдлага зохион байгуулсан нь үнэн ч энхийн хэлэлцээр хийхэд саад болохгүй” гэж мэдэгдлээ. Ингэснээр сөргөлдөгч талууд энэ долоо хоногтоо багтан хэлэлцээрийн ширээний ард суух нь тодорхой болсон байна.
 
Талибануудын зохион байгуулсан халдлага дэлбэрэлтийн улмаас энэ сард Пакистанд 100 гаруй хүний амь үрэгдээд байгаа билээ. Гэвч Пакистаны Засгийн газар Талибуудтай хэлэлцээр хийхэд бэлэн гэдгээ өчигдөр мэдэгдлээ. Гэхдээ ингэхийн тулд хэлэлцэх асуудлуудаа ерөнхийлөн тохирох шаардлагатай гэдэгт хоёр тал санал нэгдэж байгаа юм байна. Мягмар гарагтйн оройноос эхлэн талууд хэлэлцээрийн үед дагаж мөрдөх журмаа боловсруулж эхэлсэн талаар Би Би Си мэдээллээ. Тус агентлагийн сурвалжлагч Алим Макбулын ирүүлсэн мэдээллээс үзвэл Исламабад хотын иргэд энэхүү хэлэлцээрийг үр дүнд төдийлөн хүрэхгүй болов уу, харин ч Засгийн газар буулт хийснээр талибаны дайчдыг улам хүчирхэгжүүлчих вий хэмээн санаа зовсон байдалтай байгаа юм байна.
 
Хэлэлцээрт орох Наваз Шарифын багт ахмад сэтгүүлч Рахимулла Юсуфзай, Ирфан Сиддики, дипломат ажилтан асан Рустам Шах Моманд, тагнуулын төв газраас чөлөөнд гарсан хошууч Амир Шах нар багтаж байгаа бол Талибан хөдөлгөөнийг төлөөлж “Талибуудын эцэг” хэмээн алдаршсан Маулан Сами уль-Хак, Исламабад дахь улаан сүмийн гол номлогч Маулана Сами Азиз болон талибуудын намын шашны гол хоёр лидер болох муфтий Кифалаятулла, профессор Амир Шах нар багтсан байна.
 
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.