Шар хэвлэлийг нөхөх цахим ертөнц
Бидний төрүүлсэн баатрууд

Голландын иргэн Жаргаланхаан, “Гомо” Нараа, “Манин” Буяа, “Ангайтал залилдаг, “Алтан цөгц”-ний Төмөрбаатар, өөрөөсөө гал гар­га­даг Өнөрмаа, “Харь гарагынхан”-тай онгоцоор ниссэн Мөнхцэцэг, “Гэ­зэгт” Бариач, Ерөнхийлөгчийн үзмэрч Дашцэрэн, Чингэсжин хатан, “нисдэг” Болд, далдыг харагч Алтандөш, шоронгийн атаман Нараа, Г.Нямлхагва, “Банк”-ны Цолмон, 90 саяын Гансүх, Мистер Флинн гэх мэт хэвлэлийн баатрууд байсан. 1990 оны эхээр эдгээр баатруудыг хэвлэл мэдээлэл бий болгоод дараа нь нухчин дарсан билээ. Тухайлбал “Алтан цөгц”-ний Төмөрбаатар гэгчийг зохиолч Д.Дожоодорж бий болгосон.

Яг үнэндээ бол зохиолч Д.Дожоодорж Төмөрбааатар хэмээх залуугаар тоглочихсон байдаг юм. Сэлэнгэ аймгийн Бургалтайн сангийн аж ахуйн хоньчин Төмөрбаатар төлөг дутаагаад цагдаад очих дээрээ тулсан байдаг. Шоронд орохоос айсан тэрээр хэлгүй болон жүжиглээд найздаа захиа бичсэн юм билээ. Тэгэхдээ “Би нэг Алтан цөгц голын эрэг дээрээс олоод зах руу аваачаад зарчихсан.

Гэтэл тэр Алтан цөгц харь гарагын өмч байжээ. Харь гарагынхан надаас Алтан цөгцөө нэхээд хэлгүй болгочихлоо” хэмээн бичсэн.

Түүний захианд итгэсэн найз нь захиаг цагдаад биш зохиолч Д.Дожоодоржид өгчихсөн бай­даг. Тэгэнгүүт мань эр шууд сенсаци дэгдээж монголчууд Алтан цөгцний эрэлд гарсан билээ. Сангийн аж ахуйн дарга нь “Наад Төмөрбаатар чинь худлаа хэлээд байна. Хэлэх шалтгаан нь төлөг дутаасан асуудал шүү” гэсэн ч тоогоогүй байдаг юм. Хожим нь Алтан-Өлгий хавьцаа алдартай зурхайч болоод сууж байхдаа Төмөрбаатар “Залуу насны минь гэнэн алдаан дээр зохиолч Д.Дожоодорж гуай тоглосон” гэж билээ.

Мөн Ерөнхийлөгчийн үз­мэрч агсан Дашцэрэнг сэтгүүлч Ш.Гүр­базар гаргаж ирсэн. Нэртэй сэтгүүлч Ш.Гүрбазар Дашцэрэнг Ромбу гарагынхантай уул дээрээс холбоо барихад газар дээрээс нь мэдээлж байв. Сэтгэл нь догдолж амьсгаадсан Ш.Гүрбазар “Эрхэм хүндэт үзэгчдээ” хэмээх алдарт үгээ хэлж “Харь гаригын”-хан Дашцэрэнтэй хэрхэн холбоо тогтоосон талаар уянгалуулж байсансан. Нэг худалч эрийн уран сэтгэмжинд Ерөнхийлөгч нь хүртэл итгээд, одоо бодоход гэнэн “тэнэг” байсан юм билээ.

Гал гаргадаг Өнөрмаагийн хувьд монголчууд нэлээд сэжиг­лэнгүй хандсан. “Алтан­цөгц”-ний Төмөрбаатар, “Харь гараг”-ын онгоцоор зугаалдаг Мөнхцэцэг нарын хэрэг илэр­чихээд байсан хэрэг. “Ойртсон бүхнээ шатаагаад байж болох уу” гэсэн асуултыг Шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэмтэд ихэд судлаж байв. Энэ үед шинжлэх ухааны доктор Б.Чадраа “Өөрөө­сөө гал гаргадаг хүмүүс байдаг. Өнөрмаа тэдний нэг болов уу. Харцаараа л шатаагаад байх шиг байна” хэмээн мэдэгдсэн.

Хятад киноны баатрууд неон гэрэл бүхий харцаараа өвс ур­гамал шатаадаг шиг зүйл хэ­лээд орхисон. Ингээд Өнөр­маа­гийн асуудал төр засгийн хэмжээнд яригдаж дээд сургуульд урил­гаар элсүүлж гурван өрөө байр өгсөн. Гэвч нөгөө хүүхэн шүдэнзээр хөшиг шатааж байгаад баригдан баахан эрдэмтнийг онигоонд оруулсан юм. Үүнээс хойш “Гал гаргадаг” гэх Өнөрмаа олон удаа зали­лангийн хэргээр Луусангийн хаалга татаж хэн болохоо ха­руулсан билээ.

Монголчууд ямар гэнэн тэнэг байсныг Голландын Жаргаланхаан, Мистер Флинн, Ка­меруны “Дох”-той харуудын хэргээс харж болно. Мистер Флинн хэмээх жижиг гарын луйварчин тэрбумтны дүрээр Их тэнгэрт морилж байв. Тухайн үедээ миссээр тодроод байсан хүүхнүүд араас нь гүйлдэж байсан. Түүнийг эхлээд хэвлэлүүд од болгож дараа нь Т.Ганди үнэн төрхийг бичин шоронд илгээж байлаа.

Сэтгүүлч З.Алтай Голландын иргэн Жаргаланхаан гэдгийг тодруулсан. Чингэсийн удам гээд тэтгэврийн өвгөн ирэхэд итгэж л байдаг. Тэр өвгөн телевизээр гараад л. Гардан тулааны мастер, тэрбумтан гэх худалч өвгөн “Монголдоо амьдарна” гэхэд хөөр­цөглөж байлаа. З.Алтай сэлмийг нь барин “Энэ сэлмээрээ олон хүний толгойг цавчсан” гээд үнэмшингүй ярьж байсан юмдаг. Ингэж бид хөглөж байлаа.

Далдыг хардаг гэх шоронгийн хулгайчид хүртэл итгэж байв.Ер нь бүх юманд итгэж байсан. “Харь гарагын гэмээр араатан говьд бий болоод мал амьтан барьж идээд байна” гэх цуурхалд эрдэмтэд итгээд явцгаалаа. Сэлэнгийн нэг найман настай хүү хярсны ясыг харь гаригын амь­тан, динзоварын яс гэж ярихад монгол даяараа үнэмших дөхөж байлаа. Аав нь хүүгээ айлгах гэсэн биш Монгол даяараа айцгаах дээрээ тулж билээ.

1990 оны шар хэвлэл түүхэн үүрэг гүйцэтгээд нүд анихдаа дээрх баатруудыг бий болгосон. Тэр баатруудын араас залгах Сарандаваа, Хунтайж Давааням, тэнгэрээс мэдээлэл авдаг Бат-Отгон, бурхнаар бөөлжигч гэх мэт нөхдүүд бас байна шүү. Гэхдээ эдгээр баатрууд 1990 оны алдартнуудын хамтаар нэр төдий үлдэх биз. Ийм баатруудыг сэтгүүлчид бий болгоод байсан гэвэл өрөөсгөл болно. Нийгэмд ийм нөхдийн орон зай, итгэгчид, сонирхогчид байсан учраас сэтгүүлчид эрэлт нийлүүлтийн хуулиар хандсан хэрэг.

Монголчууд гэлтгүй хүн төрөлхтөн үргэлж баатруудыг төрүүлж байх дуртай. 1990 оноос хойш бөөчдыг эс тоочвоос сонирхолтой баатруудын тоо цөөрсөн. Гэхдээ шинэ үеийн баатрууд цахим ертөнцөөс төрөх магадлал бий болсон харагдана. 2000 он хүртэл нүцгэн зургаа авахуулагч нар олноороо байсан. Сүхбаатарын талбайд хүртэл нүцгэн хүүхнүүд зургаа авахуулж сонин дээр гарна. Яг түүнтэй адилхан шодойгоо унжуулсан эрийн зураг твиттерт байх юм. “Үдшийн шивнээ”, “Халуун хөнжил” сонины хуучин дугаа­руудаас л харагдаж болох хүүх­нүүд байна лээ.

“Соц” нийгмийн үеийн атаман гэх нөхдийн жаргон яриагаар ярьсан, бусдыг доромжилсон нө­хөд твиттерт яасан их юм бэ. Гэхдээ энэ бол үзэгдэл. Шар хэвлэлээр од болох гэж дуучид хэрхэн мэдээ бичүүлж байсантай адил үйл явдал твиттерт яваад байгаа юм. Твиттер өөрсдийн оддыг баатруудаа төрүүлж байна. Нэг талаас нь харахад намын гишүүдийн үзэж тардаг талбар мэт боловч од болохыг мөрөөдөгч дэндүү олон.

Ямартай ч твиттер өөрс­дийн баатруудыг төрүүлж “Жир­гээчин” гэх мэргэжилтэй, цалин­тай, тэнд ажлаа хийдэг төр засгийн эрхмүүд үзэгдэх болов. Твиттер сураггүй байхад сураггүй байсан нөхдүүд л дээ.

Өнөөдрийн цахим ертөнцийг харахад шилжилтийн үеийн баатрууд амилсан мэт харагдана. Тэдний хэлж буй, хэрэлдэж буйг харахад үеэ элээсэн гэх шар хэвлэлийг нөхөх орон зай мэт. Хэвлэл мэдээллийн хүрээнд шар мэдээ хамгийн сайн уншигчтай байсан. Түүний залгамж халаа, хов живийн ертөнц твиттер юм уу.
Өглөөний сонин
Т.Эрдэнэ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Улаангом 2015-08-16 09:48:21
    Монголын төр луйварчдаас, ялангуяа элдэв ид шид, энерги ярьж ядарсан иргэдийн өвөр тэмтэрсэн луйварчдаас иргэдээ хамгаалах үүрэгтэй.
    112.72.13.132
    Мэдэгдсэн Хариулах
  • buugiib 2014-06-12 21:44:31
    Заа та нар одоо л бүгд ухаан суув уу.хэхэхэ хахахахахж үхэх шахав.монгол хүмүн худалчийг мэргэнд хулгайчийг ухаантайд тооцдог.цусанд маань бөлгөө. Одоо харж байгаарай нөгөө ардчилсан намаасаа уйдаад ардын намдаа бөгсөө өгцгөөх буйзаа.чухам эцсийг үзэлгүй
    221.221.9.59
    Мэдэгдсэн Хариулах
  • санал 2014-06-12 09:34:18
    Яг үнэн.
    203.91.118.178
    Мэдэгдсэн Хариулах
  • санал 2014-06-12 09:33:56
    Яг үнэн.Монголчууд хувиа хичээсэн зангаасаа гадна нэг юманд туйлширхаараа явж өгдөг.
    203.91.118.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-06-12 03:55:41
    Арай дэндүү мэдлэг боловсрол дорой улсууд билээ дээ наад хэд чинь. Ичмээр л юм ярих юм билээ.
    202.170.94.90
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-06-12 03:54:02
    Хоорхий ядарсан хүний зовлонгоор мөнгө олж байгаа Саран даваа, Оюунгэрэл 2 одоо болоо биш үү. Пэндийтлээ л таргалсан байна ш дээ. Язрахаасаа өмно зогсоод жаахан ичээч ээ.
    202.170.94.90
    Мэдэгдсэн Хариулах
  • Батбаатар 2014-06-12 01:38:08
    Бусдыг нь сайн мэдэхгүй юм. Сарандаваа бол жинхэнэ луйварчин шүү. Өвчин зовлонд нэрвэгдэж ядарсан хүмүүсийн итгэмтгий сэтгэлийг ашиглаж тэдний болон ойр дотныхны нь мөнгийг сэгсэрч авдаг гаршсан хулгайч, дээрэмчин авгай. Нэг жишээ хэлье. 2010 онд миний о
    202.70.40.94
    Мэдэгдсэн Хариулах
  • ganga 2014-06-12 00:54:44
    shildeg unen niiteleleer shalgalaa uv unen ter unen
    202.126.91.170
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-06-12 00:45:46
    естой нэг хийх ажилгуй хумуусийн хийдэг ажил юмуудаа. Тор засгийн удирдах хумуус хуртэл оролцдог сурагтай. тэднийг шууд огцруулах хэрэгтэй.Огцорчихоод завтай болчихоод энэ ажлаараа дагнаад сууж байг
    103.26.193.7
    Мэдэгдсэн Хариулах