Сагсанбөмбөгийн“3 эсрэг 3” анхдугаар тэмцээнд оролцох багууд маргааш урд хөршийг зорино
Сагсан бөмбөгийн “3 эсрэг 3” төрөл дэлхий дахинд маш эрчимтэй хөгжиж байгаа билээ. Тиймээс ч энэ төрлийн тэмцээнүүд тив, дэлхийн аваргын хэмжээнд зохион байгуулагддаг болсон. Энэ удаад Оюутны Ази тивийн аварга шалгаруулах “3 эсрэг 3” анхдугаар тэмцээн есдүгээр сарын 12-18-ны өдрүүдэд БНХАУ-н Мүгдүн хотноо болох юм. Тус тэмцээнд Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо болон Монголын оюутны спортын холбоо хамтран эрэгтэй, эмэгтэй нийт дөрвөн багийг оролцох гэж байна.

Багийн дасгалжуулагчаар С.Тулга, О.Баярцогт, Ц.Цэвэрбал, Ю.Бүрэнтэгш нар ажиллах бөгөөд баг тамирчид маргааш урд хөршийг зорино.

“3 эсрэг 3”  Оюутны Азийн аваргад оролцох эрэгтэй 1-р багийн бүрэлдэхүүнд Э.Дөлгөөн, А.Гансүх, Б.Батзолбоо, Г.Чинбат, 2-р багт Д.Хаш-Эрдэнэ, Ч.Энхтайван, Б.Тэнгис, О.Хүдэрболд нар багтжээ. Эмэгтэй 1-р багийн бүрэлдэхүүнд Э.Чимэддолгор, Б.Болор-Эрдэнэ, М.Цэрэнлхам, Ш.Өнөрмаа, 2-р багийн бүрэлдэхүүнд Б.Ундрах, У.Хулан, М.Булбул, Э.Ариунтунгалаг нар багтсан байна.

Манай улсын хувьд сагсан бөмбөгийн “3 эсрэг 3” төрлөөр олон улсын тэмцээнд өндөр амжилтыг үзүүлээд байна. 2013 оны Ази тивийн АШТ-д эмэгтэй шигшээ баг мөнгөн медаль хүртсэн бол Азийн элсний наадмаас эрэгтэй баг хүрэл медаль эзэд болсон. Мөн өнгөрсөн жил энэ төрлийн Сурагчдын ДАШТ-нд эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож, эрэгтэй баг V байр эзэлж, том амжилт гаргасан юм.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.