Титаниум материалаар хийсэн Платинум карт Монголд анх удаа
ХасБанк өнөөдөр дэлхийд танигдсан, өндөр зэрэглэлийн үйлчилгээ авах боломж бүхий UnionPay брэндийн Platinum картыг өөрийн үнэнч харилцагчдын төлөөлөл болсон 3 эрхэмд гардуулж өглөө.
 
Энэхүү Платинум карт нь энгийн хэр нь эрхэмсэг тансгийн илэрхийлэл болсон хамгийн хатуу, бат бөх метал - Титаниумаар хийгдсэнээрээ содон бөгөөд Монголд анх удаа гарч байгаа тул эзэмшигчдээ нэр хүндийг дагуулж, жаргал авчирах үнэ цэнэтэй юм.Харилцагчдадаа жаргал бэлэглэх бидний тэмүүллийн нэгээхэн гэрч болсон энэхүү үйл явдал Хасчууд бидэнд ч баяр бахдал, аз жаргалыг мэдрүүллээ.

Сансрын хөлгийн их биеийг бүтээдэг энэхүү хатуу металлын гоёмсог мөнгөлөг өнгө нь үнэт эдлэлд ч өвөрмөц шинжийг шигтгэж өгдөг бөгөөд хүний биед ямар нэг сөрөг нөлөөгүй тул анагаах ухаанд өргөнөөр ашиглагддаг байна.
 
Мөн энэ үеэр Юнион Пэй Интернэйшнл байгууллагын төлөөлөгчид ХасБанкинд зочилж, хоёр талын удирдлагууд цаашдын хамтын ажиллагааныхаа талаар халуун дотно яриа өрнүүлсэн юм.




































Бусдад түгээх
  • gplus