Н.Төмөрхуяг: Цээжинд хадаатай, дуулагдаагүй дуу олон бий
Энэ удаагийн “Уран бүтээлч” буландаа уянгын дууны мастер гэгддэг нэгэн эрхмийг урилаа. Тэрбээр өнөөг хэр нь хэзээний танил болсон урт үс, бүрх малгай, шаргал гитартайгаа “Хорвоод намар ирдгийг мартсан хонгор үрээ уучлаач ээжээ” гээд дуулдаг нь хэвээрээ. Ингээд Монгол Улсын гавьяат жүжигчин Намдагийн Төмөрхуягтай уран бүтээл болон хувийн амьдралынх нь талаар ярилцсанаа хүргэе.

-Тантай уулзаж, ярил­цахыг хэдэн сарын өмнөөс л хүсч бай­лаа. Шалтгаан нь маш энгийн. Зөв­хөн гавьяат жүжигчин гэх эр­хэм хүндтэй цолоор энгэрээ мялаа­санд тань баяр хүргэх гэж л тэр шүү дээ?

-Өө, маш их баярлалаа.

-Ганц би ч биш танд баяр хүр­гэхийг хүссэн олон хүн байгаа гэдэгт огт эргэл­зэхгүй байна. Нө­гөө­тэйгүүр тэр бүх хүн таныг гавьяат цол авахыг тэгтлээ их хү­сэн хүлээсэн байх нь?

-Баярлалаа.

-Их л хожуу авлаа даа?

-За, тэр яах вэ.

-Ийм даруухан загнах шаард­лага байна уу. Төр засаг ч тэр аль эрт өгчих цолыг их оройтож ол­голоо?

-Ах нь нэг их зүйл ярих­­гүй ээ. Гол нь хүний хийж, бүтээсэн зүй­лийг л зөв үнэлэх хэрэгтэй. Үнэн­дээ цаг хугацааны хувьд хойш­­логдсон, хоцорсон бүр ор­хигдсон юм байдаг л юм. Жишээ нь Адарсүрэн ах байна. Үнэхээр цагийг эзэл­сэн мундаг дуучин байлаа. Энэ мэт эртний олон сайхан дуучид байна шүү дээ. Одоо бол яагаа ч үгүй байж том цол авчихсан залуус явж л харагдах юм. Төр засаг ч гэсэн арай л яаруу шагнал олгоод байна уу даа гэх бодол төрдөг.

-Тэр хэрээр аливаа цол, шагнал үнэгүйдэж байна шүү дээ?

-Тэглээ гээд яах ч билээ. Би ямар дүгнэж цэгнэдэг хүн нь биш. Олон юм яриад яах вэ.

-Ойлголоо, энэ сэдвийг ин­гээд орхие. Ингэхэд таныг гэр хороололд амьдардаг гэж сонс­сон?

-Тийм ээ, манайх Тол­гойтын 10-н буудалд байдаг.

-Хэн, хэнтэйгээ амьдарч байна вэ?

-Ганцаараа. Ингэж хэлэх муу­хай ч болоод л байна.

-Хүүхдүүдтэйгээ холбоо­той бай­даг биз дээ?

-Тэгэлгүй яах вэ. Хэчнээн мууд­сан ч мах цусны минь тасархайнууд шүү дээ. Одоохондоо хотын төвд том хүүгийндээ байгаа. Тоглолтоо дуустал байх санаатай. Манайх чинь их хол шүү дээ. Тэр холоос хотын төв рүү ирж, очих гэсээр хамаг цаг маань өнгөрчих юм. /Инээв/

-Ач, зээ олон биз?

-Өө, байлгүй яах вэ. Нэг ачтай. Одоо зургаан настай. Яг л аавыгаа дуурайсан алаг нүдтэй охин бий. Хүн чинь өөрийнхөө үр хүүхдээс илүү ач, зээгээ л гэдэг юм байна. Түүндээ их хайртай, амь байдаг юм.

-Таныг ижий, ааваасаа олуулаа гэдгийг мэднэ. Одоо ах, дүү нар тань хаана, юу хийж явна вэ?

-Бид ээжээсээ наймуулаа. Гэтэл хоёр дүү маань бурханы оронд яв­чих юм байна шүү дээ. Үнэхээр ха­туу хорвоо юм. Ах нар нь бай­саар бай­тал залуу гэлтгүй хоёр дүүг маань аваад явчихлаа. Үлд­сэн хэд нь өөр өөрийн тави­лангаар амьдарч л явна.

-Төрийн шагналт хөгж­мийн зохиолч Ц.Чинзориг гуайн хэдэн сайхан дууг та дуулж амьдруулсан байдаг?

-Тийм ээ. “Хорвоод ганцхан ээждээ”, “Намрын дурсамж” зэрэг гурав, дөр­вөн дууг нь дуулсан.
Үү­нээс “Хор­воод ганц­хан ээждээ” дуу нь л гэхэд гайхамшигтай түүх­тэй. Соё­­лын гавьяат зүтгэл­тэн, яруу найрагч С.Оюун эг­чийн шүлэг. С.Оюун эгч Чин­жи­гийн ээ­жид зо­риулж энэ дуу­ны шүл­гээ бичсэн юм. Яагаад ч юм хаана явсан би энэ дууг дуулах дуртай.

-Би хувьдаа үнэхээр сай­хан дуу гэж хэлнэ. Энэ дуугаа ижийдээ зориулж дуулж өгч байв уу?

-Тэгэлгүй яах вэ. Би энэ дууг анх 1990 онд Монголын радиогийн алтан фондод бичиж хадгалуулсан байдаг. Миний ээж 1998 онд бурхан болсон гэхээр их олон жил сонссон байх нь. Ээжийгээ бодохоор, тэр эмэг­­тэйн тухай ярихаар уйлмаар болдог юм. Тиймээс аль болох ярих­гүй байхыг хичээдэг. Сэтгэл үймрээд хэцүү шүү дээ.

-Уучлаарай, таныг эмзэг­лүүл­чих шиг боллоо. Гэхдээ ард тү­мэн таныг уянгын дууны мастер гэж хүндэтгэн хайрладаг. Нөгөөтэйгүүр “гэгэлгэн дуу дуул­даг хүн жаргадаггүй” гэх яриа ч бий?

-За даа, бараг үнэн байх шүү. Би боддог л юм.

-Юуг тэр вэ?

-Хүн яг л өөрийнхөө амьдралыг дуулдаг юм болов уу гэж. Тиймээс олны үг ортой ч байж мэдэх юм.

-Тэгээд л та нэг хэсэг бор дар­санд хөлчүүрхсэн байх нь?

-Үгүй гэж хэлэхгүй ээ. Нэг их хүнд гайхуулаад яриад байх зүйл ч биш. Архи ууж явсан үе надад байсан.

-Хүнд хамаатан садан­гаас илүү сайн найз нөхөд, сайхан нөхөрлөл гэж заяа­даг. Та тавилангаар учир­сан хэчнээн найзтай вэ. Зовж ява­хад тань хэд нь тү­шиж үлдэв?

-Нэг л их олон найзтай хүн шиг санаж явж. Эргээд бодоход их цөөхөн. Гарын арван хуруунд багта­хаар л найзууд байдаг.
Тэдэнтэйгээ их ойр дотно байдаг. Гэхдээ яах вэ, энд тэнд очиход найз нөхөд мун­дахгүй ээ

-Хоёулаа ярианыхаа сэд­вийг жаахан өөрчилье. 1980-аад оны сүүлч 1990-ээд оны эхээр таны дуунууд үнэхээр хит болж байлаа. Одоо ч таны дуунуудыг ард түмэн сонс­дог. Бас үгүйл­дэг. Янз нь та олон жил ярьсан тоглолтоо хий­хээр болжээ дээ?

-Тийм ээ, гавьяат ав­сан өдөр маань л намайг хүн­дэлж явдаг дүү нар минь тоглолт зохион бай­гуулья гээд бэлтгэл ажилдаа орсон. Энэ тоглолтдоо дуучин, Соё­лын тэр­гүүний ажилтан Д.Балдан­­тай хамтрах юм. Учир нь “Хор­воод ганцхан ээждээ” дуугаа Д.Балдан­тай хамтран дуулсан.

-Та хамгийн сүүлд хэдэн онд тоглолт хийсэн билээ?

-1993 онд “Болор цом”-ын эзэн Ц.Чимиддоржтой хамт­ран тоглолт зохион бай­гуулж байлаа. Дараа нь 1996 онд дуучин С.Цэрэнчимэд, Г.Мөнхбаяр нартай хамтран “Уян­гын дууны гурван уулзвар” гэж тоглолт хийсэн. Тэрнээс хойш 18 жилийн дараа тоглолтоо хийх гэж байна. Олон жил тоглолт хийнэ гэж ярьж байгаа юм. Одоо л цаг нь болсон юм байлгүй.

-Яагаад заавал залуу дуучин Д.Балдантай хам­тарч тоглолт хий­хээр болов оо?

-Д.Балдан бид хоёр нэг нутаг. Аав нь миний ангийн хүүхэд байгаа юм. Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаярын студи дээр дуу бичүүлж байхад нь танилцсан. Аль нутаг вэ гэсэн Хэнтийнх гэнэ. Хэний хүүхэд вэ гэлээ. Дэмбэрэлваанчигийнх гэнэ. Багын найзын маань хүү болж таарсан. Тоглолтын бүх бэлтгэл ажлыг Д.Балдан маань хариуцаад, голыг нь нугалж явна. Энэ сарын 19-нд болно.
Гэтэл зарим дуучинд маш дураараа. Ямар ч зөв­шөөрөлгүй үг, аялгууг нь ч бүтэн сураагүй, дуу яаж бүтсэн түүхийг нь ч мэ­дэхгүй байж дуулчихсан л сонсогддог.
Дуулж байгаа дууныхаа эхний хоёр бадгийг нь мэд­чихээд гуравдугаар бадгийг нь үг зохиогоод хүртэл дуулж байна шүү дээ, миний дуу­наас. Болохгүй биз дээ. Зохиогчийн эрх гэдгийг уландаа гишгэж байгаа биз дээ.

-Тэр ч тийм шүү. Ингэхэд таны урын санд хэчнээн дуу байна вэ?

-Би тоолж үзээгүй.

-Тоолох юм бол?

-Гэхдээ 100-гаад дуу бий шүү. Миний өөрийн аялгуу хийсэн дуу ч бий.

-Цаг нь болохоор дуулна даа гэсэн дуу бий юу?

-Надад дуулах дуу хэдэн арваараа байна. Түүнээс биш одооны залуус шинэ дуу эрж хайгаад явдаггүй. Надад дуулаагүй маш их дуу байна даа.
Тэр ч битгий хэл 1960, 1970-аад оны үед зохиогдсон багшийн маань дуу хүртэл байна. Цээжинд хадаатай л явна даа.

Өглөөний сонин
Б.Төрбат
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ganaa 2018-09-13 23:43:24
    Uyangiin duunii haan arai l ert yawlaa burhand heregtei bj dee.jinhene duu gedgiig amidruulsan daa um sain amgalan boltugai
  • tse 2015-02-04 11:26:02
    vnen mundag duuchin iim l hvniig duuchin gene dee
  • ganaa 2014-05-19 02:00:56
    jinhene er hvn.
  • ddf 2014-05-11 04:12:17
    pooh, ene duuchin iim kokhshin boltsiimuu. neg ih goyo zaluu duulaad baidag baisan chin odoo uulnaas oldson hugshin almas shig boljdee. eriig nas uuliig tsas gej.
  • uka 2014-05-10 01:00:45
    yamar mundag duuchin bilee.duunuud ni daanch saihan.tsoohon duu l duulagdah yum daa.buh duutai huurtsagaa gargaval ch,odoonii duuchdiin duu hajuud ni yu ch bish.Urt naslaarai.