Генерал Т.Дашдэлэг нарын хэргийг Дээд шүүхэд хэлэлцэнэ
Зэвсэгт хүчний жан­жин штабын Агаарын дов­толгооноос хамгаалах цэр­гийн командлагч асан, баригадын генерал Т.Даш­дэлэг нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх дээр хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийд­вэрийг хэвээр үлдээсэн та­лаар бид мэдээлж байсан.

Тодруулбал, анхан шат­ны шүүхээс Т.Дашдэлэг нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, бус­дын эд хөрөнгийг зав­шиж үрэгдүүлсэн хэрэгт буруутай болохыг тогтоож Т.Дашдэлэгт 3.5 жилийн хорих ял, Бямбаноровт 7.1 жил, Сэргэлэнбаатарт 5.1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тус тус шийтгэсэн юм.

Тэгвэл тэдний өмгөөлөгчид бо­лон өөрсдөө дахин давж заалд­санаар Дээд шүүхэд уг хэргийг хянан хэлэлцэхээр болсон байна. Шүүх ху­ралдаан маргааш Дээд шүүхийн танхимд болно.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.