Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНХАУ-ын Далянь хотод өнгөрсөн долоо хоногт ажлын айлчлал хийж, Давосын чуулга уулзалтад оролцоод ирлээ. Айлчлалын үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай уулзалт хийв. Энэ уулзалтаар олон чухал асуудлыг хөнджээ. Эхний ээлжинд мега төслүүд. Тавантолгойн төсөл, төмөр замын асуудлыг аль аль тал нь хөндөж, ойрын хугацаанд гэрээ хэлцэл хийх талаар ярилцсан байна.
Мөн “Синопек” корпорацитай сүүлийн хугацаанд нэлээн эрчимтэй ярьж байгаа хүрэн нүүрс боловсруулж, хий болгон Хятад руу гаргах төслийг урагшлуулах, Шивээ-Овоод өндөр хүчдэлийн цахилгаан станц барих, түүнийг тогтмол гүйдлийн шугамаар БНХАУ руу экспортлох асуудлуудыг хөндсөн байна.
Мөн Эгийн голын усан цахилгаан станц, Хятадын “Экзим” банкны нэг тэрбум ам.долларын зээлийн нөхцөлийг эцэслэн шийдэх яриа хэлэлцээрийг хийжээ. Түнчлэн Монголоос нэг тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний мах, махан бүтээгдэхүүн экспортлох саналыг Ерөнхий сайд тавьсан байна.
Зууны мэдээ
М.Цэцэг