30 байршлын замыг чөлөөлж байгалийн чулуугаар авто зам тавихаар санал орууллаа.
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх зорилгоор орон сууцны хороолол дундах замуудын саадыг чөлөөлж шинээр байгалийн чулуугаар автозам хийхээр төлөвлөж байна.  Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 663.1 км авто зам ашиглагдаж байгаагаас 24.0 хувь нь хотын гол гудамж, зам, 33.6 хувь нь туслах гудамж, зам, 42.4хувийг орон сууцны хорооллын гудамж, зам эзэлж байна. Хамгийн өндөр хувь эзэлж байгаа орон сууцны хорооллын авто зам нь саад ихтэй, хөдөлгөөний хязгаарлалттай байгаа нь түгжрэл үүсэх гол нөхцөл болдог гэж албанхына үзэж байна.

Тиймээс “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ээс  хороолол дундах замын хөдөлгөөний эрчмийг хэрхэн сайжруулах боломжтой байгааг судлаж танилцуулахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт үүрэг болгосон юм. Энэ үүргийн дагуу нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас  орон сууцны хороолол дундах 173 байршлыг сонгон авч авто замын саадыг арилгаж шинээр 103,460м2 буюу 25.8 км байгалийн чулуун авто замыг барих боломжтой гэж үзжээ.

Ингэснээр хотын төв зам, туслах замын ачааллыг 21,4 хувиар бууруулан гэж тооцож байгаа юм байна. Мөн туслах гудамж, орон сууцны хороолол доторхи замын саадыг чөлөөлснөөр түргэн тусламжийн машин, гал унтраах ангийн машин, онцгой байдлын албаны машин орж гарах зам чөлөөтэй болж,  иргэдийн амь нас, эд хөрөнгийн эрсдлийг бууруулах боломжтой болох юм байна.

Эхний ээлжинд ачаалал ихтэй байдаг Их тойруу орчмын орон сууцны хороолол дундах 30 байршлын замыг чөлөөлж байгалийн чулуугаар авто зам тавихаар санал орууллаа.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • lkhagvaa 2014-05-09 00:29:31
    aytai yu daa BGD 2 -r horoonii tsagdaagiin baruun tald bairnii dund tnb zamruu orson tuslah zamiig yadaj chuluun zamtai bolgoj uguurei zun us togtood ybadah ih hetsuu baih yu.
    124.158.77.5
    Мэдэгдсэн Хариулах
  • дорж 2014-05-08 09:50:12
    маш зүйтэй санал байна. Гол нь ажил болгох хэрэгтэй. Мөн гэр хороололд ч иймэрхүү замыг суугчдын оролцоотойгоор хийлгэж эхэлбэл мөн ч их ашиг гарна даа.
    103.26.194.7
    Мэдэгдсэн Хариулах