Үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэх хэрээр төсөвт төвлөрүүлэх татвар нь 73 тэрбум  төгрөгөөр өснө
Энэ оны эхний долоон сарын байдлаар Монгол улс 753.5 сая тонн зэсийн баяжмал нийлүүлсэн гэж Хятадын Гаалийн Ерөнхий Газраас мэдээлж байна. “Эрдэнэт” үйлдвэр, “Оюутолгой” компани өнгөрсөн онд Хятадын зэсийн импортын 7.3 хувийг бүрдүүлж байж. Тэгвэл энэ онд 10.8 хувь болж өсчээ. Мөн экспортолсон зэсийн баяжмалын үнийн дүн 1.34 тэрбум ам.доллар болсон байна.

Зэсийн баяжмалын экспорт нэмэгдсэн нь “Оюутолгой” болон “Эрдэнэт” үйлдвэрийн хүчин чадал нэмэгдсэнтэй холбоотой юм. Энэ онд “Эрдэнэт” үйлдвэр Өөрөө нунтаглах хэсэгтээ 155.4 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж өргөтгөсөн билээ. Ингэснээр тус үйлдвэрийн хүдэр боловсруулалт 6 сая тонноор нэмэгдэж 32 сая тонн боллоо. Ингээд үйлдвэрлэл нэмэгдсэнээр зэсийн баяжмалын орлого 1.3 их наяд төгрөг байсан бол 240 тэрбумаар нэмэгдэх тооцоо гарсан. Тус үйлдвэр улсын төсөвт жилд 462 тэрбум төгрөгийн татвар төлдөг байв. Тэгвэл үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэх хэрээр төсөвт төвлөрүүлэх татвар нь 73 тэрбум төгрөгөөр өсөх юм.
 
Оллоо.мн
О.Ачиймаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн Н 2015-09-16 02:54:28
    Нэмэгдсэн татвараас нь төлөвлөгөөгөө бүрдүүлсэн гээд дарга нар өөрсдийгөө шагнаад дуусгах байх даа.
    122.201.22.174
    Мэдэгдсэн Хариулах