Үндсэрхэг үзэлтэй залуус жуулчдын тоонд нөлөөлсөн үү
Өнгөрсөн онд Аялал жуулчлалын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ой тохиосон. Хүнээр яривал өөрийн гэсэн хийж бүтээсэн зүйлтэй, өөрийн гэсэн бодолтой болох цаг хугацаа.

Манай улсад ирсэн жуулчдын тоог өмнөх жилтэй харьцуулахад 2.6 хувиар буурсан байна. Өнгөрсөн жилийн долоодугаар сард гэхэд 210 587 жуулчид Монголыг зорьж байсан бол энэ жил 205 289 жуулчин манай орны өв соёл, онгон дагшин байгалийг үзэж бишрэхээр ирсэн байна.

Саяхан “Тravelversed” сайтад “Жуулчдын дургүй долоон орон” гэх нийтлэл тавигджээ. Уг нийтлэлд  “Жуулчид дэлхийд танигдаагүй  орнуудаар явж маш их  сэтгэл ханамж, таашаал авах дуртай хүмүүс.  Гэхдээ тэд  зарим орнуудаас тодорхой шалтгааны улмаас таашаал авч чаддаггүй. Тийм улс цөөхөн буюу долоо байдаг бөгөөд тэдгээрийг Монгол Улс тэргүүлдэг гэж гарсан байна. Удаах байруудад Болгар,Словак, Пакистан, Иран, Латви, Кувейт улс оржээ. Шашны маш чанга дэглэмтэй эсвэл дайн тулааны байдалтай мөн эдийн засгийн хүнд нөхцөлтэй улс орнуудыг Монгол Улс яагаад тэргүүлэх болов.
Монгол Улс жуулчид ирэх дургүй орны нэгдүгээр байранд орсон шалтгаан нь Манай оронд үндсэрхэг үзэлтэй бүлгэмүүд олон байдгаас болжээ. Нээрээ ч манайд өдөр ирэх тусам үндсэрхэг нэрийн дор нэгдэх залуусын тоо олширч. Тэдгээр залуус том биетэй, халзан толгой, савхин хүрмээр ижилсэж  бөөнөөрөө явах нь цөөнгүй. Харахад сүрдмээр сайхан биетэй эдгээр залуусын зарим нь гадны иргэдийг зодож дээрэлхэх, дээрэмдэх үйлдэл  цөөнгүй гаргаж байсан. Тэгвэл тэрхүү үйлдэл нь Монгол орноос жуулчид зугтах болсон гол шалтгаан болжээ.

Аялал жуулчлал гэдэг төсөөлөл, мөрөөдлийн орчинг бүрдүүлж мөнгө олдог бизнес. Гэтэл үндсэрхэг үзэлдээ хүлэгдсэн залуус мөрөөдөлдөө хөтлөгдөж мөнгөө зарахаар ирсэн жуулчдад тийм боломж олгохгүй байгаа бололтой. Хятад иргэд болон Вьетнамуудыг дээрэлхэж солонгос хоолны эздээс татвар хураадаг гэх зэргээр бид сонсдог боловч байх ёстой үйлдэл мэт байсаар өдийг хүрчээ.

Эх орондоо хайртай байхын тулд заавал хар савхи, хас тэмдэг зүүж гадны иргэдийг дээрэлхэх учиргүй. Монголыг гээд зориод ирсэн хүмүүсийн тайван орхиж тэдэнд монгол орныг үзэж харах боломж олгох нь зүйтэй. Монгол жуулчдыг гадны оронд явахад нь дээрхийн адил дээрэлхэж дарамталбал яах вэ гэж бодох хэрэгтэй юм.  Гэхдээ манайхаас бусад оронд жуулчдыг үргээхгүйн тулд энгийн иргэд нь хүртэл англи хэл сурч, гадны иргэдтэй найрсаг ханддаг жишиг тогтсон.

Жуулчид адал явдалд дуртай глобалчлагдсан хүмүүс. Тэд өндөр барилга байшин, технологийн гайхамшгийг үзэхээс илүүтэй өөрсдийн соёл иргэншлээ авч үлдэж чадсан, онгон байгальтай газар нутгаар аялахыг илүүд үздэг байна. Тийм дээ ч монголыг зорих жуулчид манай нөхцөл хэцүү байсан ч хүрэлцэн ирдэг.

Тиймээс Монгол руу зорьж ирэх жуулчдад битгий халдаарай үндсэрхэг бүлгэмийн залуусаа. 
 
 
Оллоо.мн
О.Ачиймаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Жуулчин золбин хужаа вьетнамд даруулга ө 2018-08-10 11:32:12
    Зориод ирсэн жуулчид нэг өөр харин зорилго болгоод ирсэн хужаа вьетнам солонгосуудад монгол охидыг бузарлаж ёс заншилд халдаж хууль ёс зөрчвөлдаруулга өгөх ёсто...
  • аялагч 2015-09-18 14:45:26
    Монголд үзэж хараад байх зүйл байхгүй дээрээс нь үйчилгээний газруудын ажилчид нь харилцааны соёл огт байхгүй өртөг өндөр гэх мэт олон шалтгаан байгаа
  • Mugi 2015-09-18 09:02:22
    Mania uilchilgee , hoolnii change mash muu , deer yumnii une n arai teneg gemeer undur, nehtsel bol teg gaigui chineeleg juulchid irehed umnuus n ichij uheheer ...
  • Хэн дуртай нь улсын эрх ашгаар тоглож бо 2015-09-18 09:01:13
    Улс орны үндсэн эрх ашиг сонирхолд харш үйлдэл гаргадаг аливаа хөдөлгөөнийг төр засаг эрс шийдэмгий дарж номхотгож байх үүрэгтэй!
  • иргэн 2015-09-18 07:04:28
    ...яасан хойноо хавчина гэгч болсон юмуу даа энэ бичвэр!урдаар бэлтгэл бааз зам буудал юм аа базаачихаад дараа нь ард тумэн руу гээ уг шидвэл дээр байх.аль ч ул...
  • zocjin 2015-09-18 04:22:41
    oligtoi baaz tai ch yum shig gants 2ni vnetei bj olon yum yarix yum xeden ger awchirchaad neex yum baiguulsan gj bvltrex yum buruug busdaas bitgii xai
  • эх оронч иргэн 2015-09-18 03:59:25
    Жуулчлал буурсан нь үндсэрхэг үзэлтэй залуустай огт холбоогүй. Тэр бол Хятадуудын хатгалага болсон.Харин Төрийн эрх баригч АН-ын алдаатай бодлогын уршгаас болсо...
  • bobo 2015-09-18 03:56:30
    Naad bulgemiin zaluuchuud chin uursduu hyataduudtai holboo togtooh gej yaj guideg gej bodoj bna.ted nartai holboo togyooj mongold bh hugatsaand ni hamgaalah,
    • bobo 2015-09-18 04:04:38
      Ohin olj uguh zereg ajil hiij ih mungu avdag.munguu uguhgui bol zodoj deeremddeg.ohiduudiig hyatduudtai ni yavahgui bol usiig ni husah met uildel hiideg.
  • зочин 2015-09-18 02:49:18
    Жуулчдын тоо буурсныг буруутгах үндэслэлээ ҮНДЭСНИЙ ҮЗЭЛТЭЙ ЗАЛУУСАД тохож байгаа юм уу. ККККККК ККК
  • irgen 2015-09-18 02:25:14
    Bid gadaadad iim aidstai yvbal hecuu. Uursduu heden udaa gadaad yvj bj mederne ene undesnii baatruud. Arai hetreed bga maa. Huuli duremtei uls shu dee.
  • зочин 2015-09-18 02:15:35
    Хужаа нарын захиалгаар худлаа зүйл бичихээ боль, АН-ын буруу бодлогоор бүх л улс орон, салбар уналтанд орж байна, бүгд харж байна үүнийг
  • bainaa bna  2015-09-18 02:01:50
    ali ch ulsad tiim bulguud baidag sh dee. Oros, Germanii mulzanguud, Japanii jaukuza geh met.