Б.Шоовдор дэлхийн чансаанд анх удаа бичигдлээ
Олон улсын бөхийн нэгдсэн төрлүүдийн нэгдсэн холбоо /ФИЛА/-оос дөрөвдүгээр сарын эмэгтэй бөхчүүдийн дэлхийн чансааг гаргажээ.

Өнгөрсөн сард болсон дөрвөн тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож түрүүлсэн, медаль авсан манай бөхчүүдийн чангаа нилээд дээшилсэн байна.

Энэ удаа манай эмэгтэй бөхчүүдээс дэлхийн чансаанд 13 тамирчин багтжээ. Үүнд Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай бөхчүүд амжилттай оролцож багаараа байр эзэлсэн, манай оронд “Mongolia Open-2014” олон улсын тэмцээн болсон нь гол нөлөө үзүүлсэн гэнэ. Спортын мастер Б.Шоовдор “Mongolia Open-2014” олон улсын тэмцээнд анх удаа түрүүлж Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн амжилтаараа дэлхийн чансаанд анх удаа орж 15 дугаарт бичигдлээ.

48 кг-ын жинд Э.Нарангэрэл 13 дугаарт, 53 кг-ын жинд Э.Сумьяа тавдугаарт, А.Батцэцэг 16 дугаарт, 55 кг-ын жинд П.Орхон 10 дугаарт, С.Бямбацэрэн 13 дугаарт, 60 кг-ын жинд С.Цэрэнчимэд 7 дугаарт, Т.Мөнхтуяа 11 дүгээрт, 63 кг-ын жинд С.Батцэцэг 6 дугаарт, О.Насанбурмаа 12 дугаарт, 69 кг-ын жинд Ш.Түмэнцэцэг 6 дугаарт, Б.Одончимэг 9 дүгээрт, 75 кг-ын жинд О.Бурмаа бичигдсэн байна.

Г.Уянга
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.