Энэ жил дахин сайжруулсан зуух тараана
Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахаар “Цэвэр агаар сан”-г байгуулж иргэдэд сайжруулсан зуух тараагаад гурав дахь өвөлтэйгөө золгох гэж байна.  Өнгөрсөн жилүүдэд Улаанбаатар хотын гэр хорооллын 180 мянган өрхийг сайжруулсан зуухаар хангахаар ажилласан. Гэвч бүх өрхийг сайжруулсан зуухтай болгож чадаагүй л байгаа. 

Тэгвэл энэ жил Цэвэр агаар сангаас нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд нэмж 5000 орчим сайжруулсан зуухыг олгохоор төлөвлөж байгаа ажээ. 

Гэхдээ тус сангаас олгодог татаасын хэмжээ буурч иргэдийн төлөх мөнгө нь нэмэгдэх юм байна. Ер нь гэр хорооллын иргэдийг сайжруулсан зуухаар хангах төсөл, хөтөлбөр үүгээр дуусгавар болж байгаа аж. 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.