“Хүү+үгүй ломбард” буюу залуусын амьдрал ийм л байна
“Оюунлаг” продакшны залуу найруулагчид болох Д.Отгонбаяр, Г.Сэр-Од нарын бүтээл “Хүү+үгүй ломбард” инээдмийн уран сайхны кино өчигдөр “Өргөө” кино театрт нээлтээ хийлээ.  Киноны нэрнээс авахуулаад ажилласан баг, тоглосон жүжигчид, дуу гээд бүхий л зүйлээрээ үзэгчдийн сонирхлыг татаж байсан шинэхэн уран бүтээл ийнхүү үзэгчдийн хүртээл болж байгаа юм. Киноны гол дүрд “Эмоци” продакшны жүжигчин Г.Анхбаяр, “Маск” продакшны жүжигчин Э.Алдар, залуу жүжигчин Э.Мөнхсоёл нар тоглосон юм. 

Түүнээс гадна Ардын жүжигчин Г.Мягмарнаран, СТА Б.Баатархүү, Ш.Алтанцэцэг, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай, “Маск” продакшны жүжигчин Ц.Ганзориг, Г.Чулуунцэцэг, “ТВ-Коктейль” хамтлагийн жүжигчин  Д.Энхбаяр, “Шилдэг өнгө” продакшны жүжигчин Б.Даваажав буюу Байлаа, “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин  Р.Адьяа зэрэг чадварлаг уран бүтээлчид нэг дор цугларсан нь бас л нэг өнцөг байлаа. Инээдмийн кино гэхээр л манайхан хөнгөн маазрал, амьдралгүй наргиан мэтээр ойлгодог болчихсон. 

Яах вэ, нэг үе тиймэрхүү кино мэр сэр гарч, үзэгчдийг үргээчихсэн байж магадгүй. Харин  “Хүүгүй ломбард” бол өөр байлаа.  Кино эхлэхэд Найраа /Г.Анхбаяр/ мөрийтэй тоглоод 10 сая төгрөгийн өрөнд орчихсон байна. Ингээд л өрөө төлөх арга бодож, Үрлээ /Э.Алдар/ найзаасаа тусламж гуйж, хамтдаа бизнес эрхлэхээр шийдэж байгаагаар кино үргэлжилдэг юм.
С.Саранзаяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Авто тээврийн төвлөрсөн лавлах 1900-1973 2014-05-09 03:16:34
    Авто тээврийн төвлөрсөн лавлах 1900-1973 утасруу залгаад та - Нүүлгэлт Ачаа тээврийн үйлчилгээ хот,Орон нутагт - Хот хоорондын, Орон нутгийн нийтийн тээврийн үйлчилгээ - Аялал жуучлал, Жуулчны бааз - Гадаад дотоод бүх нислэг, Галт тэрэг тээврийн үнэ тариф
    103.26.194.12
    Мэдэгдсэн Хариулах