Олс таталтын Азийн аварга болно
2014 оны олс таталтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо зургадугаар сарын 14-16-ны өдрүүдэд болно. Азийн аварга шалгаруулах тэмцээн Олон улсын олс таталтын холбооны дүрэм ёсоор заалны /Indoor/ болон талбайн /outdoor/ гэсэн хоёр төрлөөр зохион байгуулагдана. Талбайн олс таталтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Гачуурт дахь Монгол шилтгээнд явагдана. Харин заалны олс таталтынх Буян-Ухаа спортын ордонд болох юм.

Олс таталтын Азийн аварга шалгаруулах тэмцээний хөтөлбөрийг хүргэе.

Зургадугаар сарын 14.

Заалны олс таталтын ААШТ болно.  

10:00-14:00 цагт:  Эмэгтэйчүүдийн  500 кг, эрэгтэйчүүдийн 600 кг жингийн дотор олс таталтын хэсгийн шатны тэмцээнүүд

15:00-15:30 цагт: Азийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ёслол.

15:30-17:00 цагт: Эмэгтэйчүүдийн  500 кг, эрэгтэйчүүдийн 600 кг- жингийн дотор олс таталтын медалийн төлөөх тэмцээнүүд

 17:00-21:00 цагт: 560 кг жингийн холимог төрлийн тэмцээн. Медаль гардуулах ёслол

Зургадугаар сарын 15.

Талбайн олс таталтын ААШТ болно.

10:00-14:00 цагт: Эмэгтэй 500 кг, эрэгтэй 640 кг жингийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болно.

16:00-19:00 цагт: 8 тамирчинтай олс таталтын Азийн аварга шалгаруулах тэмцээн болно.

Дараа нь медаль гардуулах ёслол болно.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Khychit har 2014-06-12 15:44:30
    Go mongolia
    103.10.21.74
    Мэдэгдсэн Хариулах