Хэн юу хэлэв
С.Дэмбэрэл: Би зөнч биш, гэхдээ оны сүүлчээр эдийн засаг сайжирна

Улс орны эдийн засаг хүндэрч, олон байгууллага ажилчдаа цом­хот­гож байна. Ам.долларын ханш огцом өсч, уул уурхайн сал­бар эл­гээрээ мөлхөх дээрээ тул­чихаад бай­гаа.

УИХ-ын гишүүд ч эдийн за­саг­тай холбоотой асуудлаар янз бүрийн юм ярьж, өөр өөрийн­хөө өнцгөөс тайлбарласаар Зас­гийн газраас эдийн засгийг эр­чим­жүүлэх 100 хоног зарлаж, ажил­лаж байгаа ч үр дүн нь сайн байх уу гэдэг нь эргэлзээтэй. Бүх зүйлийг өргөс авсан юм шиг сай­хан болгохгүй нь тодорхой гэд­гийг ч Ерөнхий сайдаасаа ава­хуу­лаад ярьж байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл эдийн засаг оны сүүлчээр сайжир­на хэмээн ярьжээ.

Тэрбээр “Өн­гөрсөн жи­лийн долдугаар сараас ва­лю­тын ханш огцом өсөх асуудал хөндөг­дөж, хувийн хэвшлийнхэнд их хэм­жээний хохирол үзүүлсэн. Өнгөр­сөн оны сүүлчээс л 2014 он бүрхэг ха­рагдаж байсан шүү дээ. Тэр үед УИХ-ын хэсэг гишүүд ойрын хугацаанд яаралтай хэрэгжүүлэх арга хэмжээний жагсаалт гэж гаргасан. Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг ч оруулаад явсан.

Тэгээд энэ асуудлыг Зас­гийн газар дээр ярилцаж, Засгийн га­зар оруулж ирэхээр болсон юм.  Уул уурхай дээр ч гэсэн Тө­рөөс эрдэс баялгийн салбарт ба­римт­лах бодлогыг УИХ-аар ба­талсан. Энэ бодлогод төр уул уур­хайн бизнест хэт их оролцохыг хяз­гаарласан, төрийн өмчит компани олон нийтийн байх ёстой буюу тө­рийн бодлогыг хувийн хэвш­лээр хийлгэдэг гэрээлэгч компани байх ёстой гэсэн үзэл санааг оруул­сан, уул уурхайн бизнес эрхлэгч нь бай­галь орчныг хайрлах буюу но­гоон уул уурхайн бизнес хийнэ гэдгийг ч тусгасан.

Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод та бизнес хий, ногоон байгалиа хам­гаал гэдгийг хуульчилж өгсөн. Энэ тохиолдолд маргаан гарах бо­ломжгүй болж байгаа. Ингээд ирэ­хээр уул уурхай сэргэж, уул уур­хайг дагасан жижиг бизнесүүд хөг­жих боломжтой.

Энэ мэтээр энэ 100 хоногийн хүрээнд уул уур­хайд түшиглэдэггүй бодлого руу чиглэсэн асуудалд анхаарч байна.  Би зөнч биш. Гэхдээ энэ мэтээр ажиллавал оны сүүлч гэхэд эдийн засаг сайжирна” гэж ярьжээ.  

С.Чинзориг: Г.Батхүү, Д.Зоригт хоёр парламентын гишүүн гээд, нүүрээ улайлгаж суухаасаа  ичих хэрэгтэй

2012 оны сонгуулиар Өвөрхангай аймагт МАН-аас өрсөлдсөн С.Чин­­­зориг, Н.Төмөрхүү нар илт олон­хийн санал авч, ялалт бай­гуул­сан. Гэвч тэднийг сонгуулийн сур­­тал­чилгаандаа насанд хүрээ­гүй хүүхэд ашигласан гэх үндэс­лэ­лээр буруутгаж, шүүх цагдаа бол­сон.

Улмаар АН-аас нэр дэвшсэн Г.Бат­хүү, Д.Зоригт нар УИХ-д суучихаад байгаа. Тэгвэл энэ асуудлаар  МАН-ын Нийгмийн бод­лого хариуцсан нарийн бичгийн дар­га С.Чинзориг байр сууриа илэр­хийлсээр байна. Хамгийн сүүлд гэхэд тэрбээр “Хууль зүй та­лаа­саа  олон зөрчил байгаа.

Нөгөө­тэйгүүр  шударга ёс, хүн чанар, ёс зүй талаасаа  Г.Батхүү, Д.Зоригт нар парламентын гишүүн гээд, тэнд нүүрээ улайлгаж суухаасаа  ичих хэрэгтэй. Г.Батхүү “Би Өвөр­хангайн иргэдийг төлөөлнө. Би та бүхний сонгох эрхийг төлөөлж байна” гээд суух, үг хэлэх ёс сур­тахууны эрхгүй. Г.Батхүү, Д.Зо­ригт  нар, Н.Төмөрхүү бид хоёроос 1500-6700 саналаар дутуу, маш бага санал авсан хүмүүс шүү дээ. 

Тэгээд ичих ч үгүй  шүүхийн хуулиа илт зөрчсөн, ердөө нэг  шүүгчийн шийдвэрээр асуудал шийдээд байгаа нь Монголын ардчиллын түүхэнд хар толбо үлдээсэн маш том эмгэнэл. Хувь хүний хувьд ч гэсэн тэдгээр нөхдөд  “Би Өвөр­хангайг төлөөлж байна” гээд суух улаан нүүр байхгүй.

Хамгийн гу­там­шигтай нь төр, засгийн бод­логод өвөрхангайчуудын санал тусч чадахгүй байна. Тэд иргэдийг сонсч чадахгүй учраас  орон нут­гийн төсөв санхүү, хөгжлийн ту­хай өвөрхангайчуудын маань асуу­дал хоцорч, хохирч байна” хэмээн ярь­жээ.  

М.Энхсайхан: Төмөр замын асуудлыг улстөржүүлэх хэрэггүй
 
Төмөр замын шинэ шугам ба­рих тухай УИХ-ын тогтоолын төс­лийг Засгийн газраас татаж авс­наас хойш төслийг УИХ-аар хэ­зээ хэлэлцэх нь тодорхойгүй бай­гаа.

Энэ талаар Монгол үн­дэс­ний ардчилсан намын дар­га М.Энхсайхан байр сууриа илэр­хийл­жээ. Тэрбээр “Төмөр замын асууд­лыг улстөржүүлэх хэрэггүй. Угаасаа Монголд төмөр зам байгуулагдсан түүх бол Зөвлөлт Оросын бодлого байв. Нарийн нь Хятадынх, өргөн нь Оросынх гээд хуваагаад яриад байвал бүтэхгүй.

Харин яавал монголчууд хөрөнгө мөнгөтэй болж, ашиг олох вэ гэдэг талаасаа харах хэрэгтэй. Эдийн засаг сайжирч, хүмүүсийн амьдрал дээшлэхгүй бол том яриад хэрэггүй. Тиймээс Засгийн газрын оруулж байгаа төмөр замын сал­барт баримтлах бодлогыг хувьдаа дэм­жиж байгаа. Хэзээ УИХ-аар хэ­лэлцэхийг мэдэхгүй юм. Ер нь ма­найх төмөр замын царигийг өр­гөн, нарийн л гэж яриад байгаа.

Гэтэл олон улсын стандарт өргөн, нарийн гэдэггүй. Олон улсын стандартаас дээш гарсаныг өр­гөн, доош болсныг нарийн гэ­дэг. 1435 мм бол олон улсын стан­дарт л гээд ойлгоод авчих хэрэг­тэй.

Түүнээс наана амьдралд праг­матик байдлаар хандаж, Та­­ван­толгойгоос Гашуунсухайт хүр­­тэлх төмөр замаа нарийн ца­ри­­гаар барих ажлаа түргэвчлэх хэ­­рэг­тэй. Товчоор хэлэхэд энэ нь мон­г­ол­чуудын амьдралд ойрын ху­гацаанд хэрэг болно” хэмээн ярь­сан байна.

Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.