Өнөөдөр болох үйл явдал

06:00-17:00 цагийн хооронд  Монголын Буддын шашны төв Гандантэгчэнлин хийдэд зохион байгуулагдах Бурхан багшийн ринсэл залах болон шашин, соёлын арга хэмжээ болно.

09:00 цагаас НЗДТГ, Төрийн бус байгууллагуудтай хамтран орон гэргүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулж байгаа билээ. Эдгээр хүмүүийн дунд  спорт өдөрлөгийг Гачууртад зохион байгуулахаар боллоо. Хангарди ордны урдаас нэгдсэн унаа явна.

10:00 цагаас  “Blue sky” төвд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нь Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын зочид буудлуудын холбоотой хамтран “Амралтын газар, зочид буудал, дэн буудлын эрхлэгч, менежер, ажилтнуудад зориулсан " Найрсаг Улаанбаатар” сургалт, өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Утас: 91399149

10:00 цагаас МҮЭХ-ны Эмэгтэйчүүдийн хорооноос Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд гэр бүлийн хариуцлага бүхий ажилтнуудын хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар ҮЭ-ийн эмэгтэй гишүүдийн саналыг авна. Сэтгүүлчдээ урьж байна. Утас: 99027019

10:30  цагаас  Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Андрис Берзинш “Гандантэгчинлэн” хийдэд зочилно.

11:10 цагаас “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд иргэн О.Магнай Кубын элчин сайдтай хамтран домогт хувьсгалч ЧЕ ГЕВАРАГ-ийн төрсөн өдрийг тэмдэглэх болсон тухай хэвлэлийн хурал зарлалаа

12:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: МУАЖ, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, МУАЖ Ш.Чимэдцэеэ нарын уран бүтээлчид уртын дууны мэргэжлийн, эрдэм шинжилгээ, судалгаатай холбоотой мэдээлэл хийнэ.

12:00 цагаас Монгол ньюс мэдээллийн төвд Эх оронч Монгол хүүхэд "Хөх цэрэг" аялалын талаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хуралд Олимпын аварга Э.Бадар-ууган, Дуучин A Cool, Маск продакшины жүжигчин Ш.Жавхлан, мөн НЦГ, ЯТТ 103, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хөх цэрэг аялалын зохион байгуулагчдын төлөөлөл оролцно. Утас: 8810-0660, 88115566

14:00 цагаас Интерном төвд Соёл урлаг судлалын хүрээлэнгийн цуврал номын нээлт болно.

17:00-19:00 цагийн хооронд  МБШТөв Гандантэгчэнлин хийдээс Чингисийн талбай хүртэл төв зам дагуу үргэлжлэх Энэрэнгүй сэтгэл-Эв нэгдэл 1080 хүний парад болно.

19:00 цагаас Чингисийн талбайд Майдарын зүрхэн шүтээн, Бодь модийг олон нийтэд нээлттэй танилцуулах үйл ажиллагаа, Бясалгал флаш моб, урлагийн тоглолт болно.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.